Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
Өнөөдөр /2019.03.27/ УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 03 дугаар 25-ны өдөр хуралдан зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хуулийн зохицуулалтыг тусгасан юм.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ХЗБХ-ны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Гарамжав, О.Баасанхүү, Б.Оюунчимэг, Ж.Батзандан, Б.Пүрэвдорж нар асуулт асуусны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллын дагуу санал хураалт явууллаа.