2019.03.27

С.Эрдэнэ: Эрүүдэн шүүсэн гэдэг нь хангалттай нотлогдож байгаа юу?

Өчигдөр /2019.03.26/ УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэхүү төсөл нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 03 дугаар 25-ны өдөр хуралдан зөвлөмжийн дагуу өргөн баригдсан юм. Тус зөвлөмжөөр  “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан байна.


Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

"Зарчмын зөрүүтэй саналын томьёололд "Эрүүдэн шүүх үйлдэлд үйлдэгдсэн гэх хангалттай үндэслэлээр ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан" гэж энэ нэмэлтээр орж ирж байгаа юу? Эрүүдэн шүүх хангалттай үндэслэл гараагүй гэвэл ҮАБЗ-ийн зөвлөмж гаргахгүй гэсэн үг үү? гэсэн асуулт асуусан юм.

Харин УИХ-ын Х.Нямбаатар

" Энэ санал байнгын хорооны хуралдаан дээр гарсан. УИХ дээр эрүүдэн шүүлт хийсэн бичлэгийг үзүүлнэ. Энэ хангалттай үндэслэл гэж үзэж байна" хэмээн хариуллаа.