Х.Баттулга гишүүний санаачилсан хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр болжээ
2011.12.13

Х.Баттулга гишүүний санаачилсан хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр болжээ

УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын санаачилсан Сонгуулийн тухай хуулийн төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн Ажлын хэсэг  хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.


Х.Баттулга Архи согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэдэг, худалддаг, зуучилдаг бизнес эрхэлдэг хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг хориглох заалтыг Сонгуулийн тухай хуульд оруулах саналаа өнгөрсөн сард Байнгын хороогоор оруулсан боловч хэлэлцээгүй юм. Харин уг саналыг Сонгуулийн тухай хуулийн Ажлын хэсэг дээр ярилцаад цаашид хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Архи, тамхины бизнес эрхэлдэг хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байхыг хуульчлах гэсэн Х.Баттулга гишүүний төсөл нь сонгогдох, сонгох эрхийг баталгаажуулсан Үндсэн хуультай зөрчилдөж болох талтай ч үзэл санаа нь өнөөгийн нийгэмд онцгой сэтгэгдэл төрүүлж буй юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.