2019.01.30
УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БАГАНУУР дүүрэгт ажиллалаа
УИХ-ын гишүүн БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр сонгогдсон тойргийнхоо иргэдтэй уулзаж, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өгч санал хүсэлтийг нь сонслоо.
Уулзалтад дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид 356 иргэд оролцсон.
Уулзалтын дараа дүүргийн харьяалалгүй 400 ахмадад гарын бэлэг гардуулан өгсөн ба салбар салбартаа тэргүүлсэн иргэдэд шагнал гардууллаа.
- БСШУСЯ-ны шагнал болох “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр: С.Цэрэннадмид, Д.Мөнхжаргал, Д.Бямбадэлгэр, Г.Болормаа, Ч.Гантуяа, П.Оюун нарыг
- “Хүндэт төмөр замчин” тэмдгээр С.Оюунчимэг, Д.Аваанай
- “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр: А.Алтансүх,
- Барилга хот байгуулалтын яамны Нийтийн ахуй үйлчилгээний “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Д.Хонгорзул, Д.Эрдэнэсайхан нарыг шагнаж урамшууллаа.
Хүрэлцэн ирсэн иргэдэд "Монголын Үндэсний театр"-ын уран бүтээлчид ая дууны дээжээр бэлэг барилаа.
Ингэснээр дүүргээс УИХ-д сонгогдсон 4 гишүүд сар шинийн босгон дээр дүүргийн 1570 ахмадад гарын бэлгийг гардуулан нийт иргэд, сонгогчидтойгоо уулзаж санал хүсэлтийг нь сонсож хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.