Багануур дүүрэг 22,9 сая төгрөгийн шинэ техник хэрэгсэлтэй болно
МУ-ын Засгийн газрын гишүүн БСШУС-ын сайд Ж.Батсуурь Багануур дүүрэгт хүрэлцэн ирж боловсролын байгууллагуудын багш ажилчидтай уулзлаа. Энэ үеэр боловсролын салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж хүрэлцэн ирсэн багш нар холбогдох асуудлуудаа асууж хариултаа авлаа.
Боловсрол цогцолбор сургуульд 4,7 сая төгрөгийн номын тавиур, Гүн галуутай цогцолбор сургуульд 4,7 сая төгрөгийн самбар номын тавиур, 193-р цэцэрлэгт 1,9 сая төгрөгийн зөөлөн эдлэл, 138-р цэцэрлэгт 3,8 сая төгрөгийн хүүхдийн сандал ширээ, 132-р цэцэрлэгт 5,3 сая төгрөгийн номын тавиур хүүхдийн сандал ширээ, 235-р цэцэрлэгт 1,2 сая төгрөгийн тоглоомын багц, “Өргөө” СО-нд иж бүрэн компьютер, принтерийн БАТЛАМЖ-ыг гардуулан өглөө.
БСШУЯамны жуух бичгаар 138-р цэцэрлэгийн багш Г.Цэцгээ, ГГЦС-ийн багш С.Тэргүүнбаяр, Боловсрол цогцолбор сургуулийн багш П.Бямбасүрэн нар шагнагдлаа.
Соёлын жуух бичгээр П.Ганчимэг, Э.Болортуяа, Биеийн тамир спортын жуух бичгээр Ц.Ганболд, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр 235-р цэцэрлэгийн багш Л.Энхчимэг, Боловсрол цогцолбор сургуулийн менежер Б.Гэсэрмаа, 125-р сургуулийн багш Б.Туяа, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Ү.Батсайхан, Л.Дашбазар, МУ-ын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Т.Батгэрэл, Б.Мөнгөнхуяг нар тус тус шагнагдлаа.
Уулзалтын төгсгөлд Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Д.Нацагдоржийн нэрэмжит УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН уран бүтээлчид “Жаргаагүй нар” жүжгийг үнэ төлбөргүй толилууллаа.