С.Эрдэнэ: АН-д амжуулсан ажил нэг ч алга
-Эдийн засгийн ажил нэг ч алга-
УИХ-ын гишүүн С. Эрдэнэтэй хамтарсан Засгийн газрын ажлын үр дүнгийн талаар ярилцлаа.
-ХамтарсанЗасгийнгазрын 2008-2012 онымөрийнхөтөлбөрийнхэрэгжилтэд дүн тавихаар АН-ын бүлэг ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг ямар дүгнэлт гаргав. Дээрх дүгнэлт таны хувийн дүгнэлттэй нийлж байгаа юу?
-Би мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хангалтгүй гэсэн дүн тавьсан. Харин энэ асуудлыг АН-ын бүлэг хэлэлцээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хангалтгүй гэсэн дүн тавихаар болсон. Ажлын хэсэгт хангалтгүй гэсэн дүн тавих гол үндэслэлүүдийг нэгтгээд эргэн танилцуулах үүрэг өгсөн.
-Хангалтгүй дун тавих гол үндэслэл дотор биелээгүй инфляцийг нэг оронтой тоонд барих зэрэг зорилт зайлшгүй орох байх. Сангийн сайд үүнийг эдийн засгийн хямралтай холбонтайлбарлаж байгаа. Хямрал болоогүй бол дээрх тоон үзүүлэлтүүд биелэх байсан гэж ярьж байгаа шүү дээ?
-Энэ бүгд хий хоосон яриа. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 5000 ам долларт хүргэнэ гэж байгаа. Гэтэл одоо 2000 ам.долларт хүрэхтэй үгүйтэй байна. Яг үнэндээ эдийн засгийн хямрал манай улсад бодитоор тусаагүй.
-Яагаад хямрал бодитоор тусаагүй гэж вэ?
-Эдийн засгийн хямралыг Монголбанк, Сангийн яам зориуд бодлогоор Монголд бий болгосон. Өөрөөр хэлбэл, тухай үеийн эрх бүхий байгууллагуудаас бий болгосон зохиомол хямрал гэсэн үг. Арилжааны банкнуудын зээлийг зогсоож, зээлийн хүүг өсгөсөн. Энэ байдал нь эргээд эдийн засгийн хямралыг бий болгосон юм. Яг бодитоор хямрал нүүрлээгүй. Дээр нь эрчимтэй хөгжиж байсан барилгын салбарын зээлийн бүх эх үүсвэрийг хаасан. Санхүүгийн хямралыг Монголд бий болгох эх үүсвэр ингэж тавигдсан юм.Үүнд олон зуун аж ахуйн нэгж өртсөн.
-Тухайн үед манай улсад эдийн засгийн хямрал огт байгаагүй гэх гээд байна уу?
-Дэлхийн зарим улсуудад л эдийн засгийн хямрал бий болсон байсан. Харин манайд хямрал бий болох шалтгаан байгаагүй.
-Тэгэхээр Сангийн сайдынтайлбар шалтаг төдий гэж ойлгож болох уу?
-Хүүхэд бүдэрч унахаараа хэлдэг л шалтаг шүү дээ.
-Өнгөрсөндолоохоногийн МАН-ын бүлгийн хуралдаанаар хамтарсан Засгийн газраас АН-ыггаргах талаар гишүүд маргалдсан.АН хамтарсан Засгийн газраас гараад үлдсэн нэг жилийн хугацаанд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх нь сонгуулийн үр дүнд сайнаар нөлөөлөх юм биш үү?
-Сонгуульд зориулж хамтарсан Засгийн газраас гарна гэдэг нь инээдтэй хэрэг. Харин улс орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг сайжруулъя, төрийн тогтолцоог эрүүл болгохыг зорьж байвал нэг ч гэсэн өдрийн өмнө хамтарсан Засгийн газраас гарах хэрэгтэй. Олонх нь олонх шиг ажиллаж, цөөнх нь цөөнх шиг хяналтаа тавиад явдаг парламентын сонгодог тогтолцоо руу орох ёстой. Аль нэг нам сонгуульд зориулж өөрчлөлт хийх гэж байгаа бол хамгийн тэнэг зүйл. Өнөөдөр миний бодлоор МАН олонх болсон юм бол олонх шиг байх ёстой. Нэг, хоёр суудлын зөрүүтэй байсан бол өөр хэрэг. Гэтэл 46 суудалтай нам цөөнхтэйгөө зууралдаад хамтарсан Засгийн газар гэж яриад явж байгаа нь инээдтэй л байхгүй юу. Нэг бол боловсон хүчний нөөцгүй юм уу, боловсон хүчний чадавхгүй ч юм уу.
-Та үүнийг юу гэж тодорхойлж байна вэ?
-Ажиллах чадавхгүй нам гэж тодорхойлж байгаа. Цөөнхтэйгөө зууралдаад байгаа нь чадавхгүй намын шинж мөн биз дээ.
-Танай нам сөрөг хүчнийхээ үүргийг умартаад байгаа юм биш үү?
-Манай намын хувьд цөөнх буюу сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх ёстой. Энэ үүргээ умартана гэдэг нь албан тушаалын төлөө л явж байна гэж хэлмээр байна. Цөөн хэдэн хүний сонирхол илт давуу үйлчлээд байна уу гэж харагдаж байна.
-АН хамтарсан Засгийн газарт орсноор хийхээр төлөвлөсөн ажлынхаа хэдэн хувийг биелүүлсэн бол. Хэрэв хамтарсан Засгийн газраас гарахгүй бол үлдсэн нэгжилийн хугацаанд амжуулж чадах болов уу?
-“0" хувьтай гэж хэлнэ. Өнөөдрийг хүртэл юу ч амжуулж чадаагүй. Уг нь хамтарснаар Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн өөрчлөлт зэрэг олон асуудлыг шийдэх байсан. Дээр нь стратегийн ордуудыг ашиглах асуудалд дорвитой өөрчлөлт хийх боломж байсан ч харамсалтай нь хийж чадаагүй. Өнөөдрийн хүртэл будлиантай байна. Оюутолгойгоо гадныханд луйвардуулсан.Таван толгойг луйвардуулахад бэлэн байна. Нэг л алхам хийхэд л луйвардуулахад бэлэн болно. Хамтарснаараа хийж гийгүүлсэн юм алга. Аль ч Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэдэг ганц л үзүүлэлт бий. Энэ нь иргэдийн иддэг хоол, хүнсний үнэ нэмэгдсэн үү, тэдний халаасанд орж байгаа орлого нэмэгдсэн үү гэсэн асуудал. Монголд ядуурал бодит дүнгээрээ ний нуугүй хэлэхэд 50 хувьд хүрчихлээ. Энэ юуг харуулаад байна. Гайхуулах үзүүлэлт биш шүү дээ. Хамтарсан Засгийн газар ажлаа хийж чадсангүй. Хамтарснаараа бодит үр дүнд хүрч чадсангүй гэж хэлмээр байна. Мөн уул уурхайн ашигт малтмалынхаа олон гэрээ, боломжийг гадныханд алдлаа. Ийм байхад юугаа дүгнүүлэх гээд байгаа юм бол. Шууд л огцрох хэрэгтэй. Огцроод чаддаг мэддэг хүмүүсээр Засгийн газрыг бүрдүүлэх хэрэгтэй. Шулуухан хэлэхэд, МАН тийм мундаг, чадалтай юм бол өөрийнхөө Засгийн газрыг бүрдүүлээч дээ. Яагаад цөөнхтэй зууралдаад байгаа юм. Хийж чадахгүй болон гэмт хэрэгтэн хүн л ийм юм хийдэг. Нэмээд хэлэхэд, аль ч Засгийн газар бүтцээ УИХ-аар батлуулдаг хуультай. С.Батболдын Засгийн газар бүтцээ одоог хүртэл УИХ-аар батлуулаагүй. Тиймээс С.Батболдын Засгийн газар хууль бус бүтэцтэй.
-2008 онд хамтарсан Засгийн газрыг өөр зорилгоор байгуулсан гэж үү?
-Тэгэлгүй яах вэ. 2008 оны долдугаар сарын 1-ний гэмт хэргийг ямар нэгэн байдлаар бусадтай хуваалцах, зайлсхийх гэж энэ алхмыг хийсэн. Мөн уул уурхайн ашигт малтмалаас орж ирэх олон тэрбум ам.долларын ашгийг луйвардах гэж хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Ийм зүйлд манай нам оролцох хэрэггүй. Хамтарснаараа Монголд эерэг олон ажил хийх байсан. Гэтэл дандаа л гадныханд ашигтай монголчуудад ашиггүй гэрээ хийгээд байна. Иргэн бүрт "Эрдэнэс Таван толгой"-н 536 ширхэг хувьцааг ногдоно гэж байна. Гэтэл хувьцааны нэрлэсэн үнэ одоог хүртэл тодорхойгүй байна. Нэгж хувьцаа ямар үнэтэй байх, өсөөд хэд болох талаарх төсөөлөл хэнд ч алга.Төсөөлөлгүй байна гэдэг нь аюул юм.
-Ийм аюулыг Засгийн газар тооцоолоогүй байх ёсгүй. Яагаад өдий болтол бүрхэг зүйл яриад байна аа?
-Улс төрийн хожоо хайж байна. 536 ширхэг хувьцаа нь 536 мянган төгрөг, 536 сая төгрөг эсэхийг хэн ч мэдэхгүй байна. Энэ нь зөвхөн нэг л ордын хувьцаа. Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг яах юм. Цаана нь байгаа стратегийн 15 ордын хувьцааг яаж олгох талаар Засгийн газар нэг ч үг дуугарахгүй байна. Энэ Засгийн газар өнөө маргаашийн, сонгуулийн хожоо хайж байна. Ард түмний амьжиргааг дээшлүүлье гэсэн нэг ч бодит алхам хийхгүй байна. Товчхон хэлэхэд, Засгийн газар хангалтгүй ажилласан нь ядуурал их байгаагаас харагдаж байна.
-"Эрдэнэс Тавантолгой"н эдэлбэр газрын дөрвөн хувийг "Энержи ресурс" компани мэдэлдээ авсан. Үүнээс үүдэнд иргэдэд хусмыг нь өгөх гэж байна гэж дуугарч байсан.Энэ ямар үндэслэлтэй юм бэ?
-Таван толгойн нэг ордын 20 хувьтай тэнцэх хэмжээний ордыг ганцхан "Энержи ресурс" компанид луйврын аргаар өгсөн. Эрчим хүчний нүүрсний 18, кокосжих нүүрсний 20 хувийг өгсөн. Нийт эдэлбэр газрын дөрвөн хувийг 851 мянган ам.долларын төлбөрт өгсөн байгаа. Яахаараа ордын 20 хувийг нэг компани авдаг юм.Үлдсэн 80 хувийг 100 хувь гэж бодоод байна. Үүнийхээ 10 хувийг иргэдэд, 10 хувийг нь аж ахуйн нэгж, байгууллагад өгнө гээд байгаа юм. 2.7 сая хүн нийлээд "Энержи ресурс" компанийн 20 хувийг хасахад хувьцааны 16 хувийг л эзэмших юм. Шударга бус байгаа биз.
-Ухаахудаг дахь эдэлбэр газрыг эргүүлж авахын тулд яах ёстой вэ?
-Засгийн газар хуулийн дагуу авч чадна. Оюутолгой дээр байдал хүнд байгаа. Учир нь олон улсын гэрээ хэлэлцээ хийгдсэн байгаа. Харин Таван толгой дээр олон улсын гэрээ, хэлэлцээ огт байхгүй. Ухаа худаг бол манай үндэсний орд, Тиймээс манайх компани байгуулаад олон нийтийн компанийн хэлбэрт шилжүүлж авах бүрэн боломж бий. Хуулиараа 100 хувь хамрагдах талбай. УИХ-ын 27 дугаар тогтоолын хавсралтын нэгдүгээр заалтад "Энержи ресурс",Таван толгой хувьцаат компанийн тусгай зөвшөөрөлд олгогдсон талбайг хамруулаад Таван толгой гэсэн ордыг стратегийн ордод авахаар заасан байгаа. УИХ-ын тогтоолд хэн ч өөрчлөлт оруулаагүй УИХ-ын тогтоол өөрөө хууль.
-Тэгэхээр манай Засгийн газар УИХ-ын тогтоолынхэрэгжүүлэхийг хүсэхгүйбайна гэсэн үг үү?
-Засгийн газарт олигархиуд ноёлж байгаа учир хүсэхгүй байна.
-Тэгэхээр хүсэхгүй гэдэг нь дуугүй байдлаар илрээдбайгаа хэрэг үү?
-Тийм ээ. Гэхдээ хууль байгаа цагт Ухаа худаг ард түмний өмч болно. УИХ-ын даргад Хүний эрхийн Үндэсний комисс 10 дахь илтгэлээ өргөн барив.