Ч.Улаан: Хамтарсан засаг тарвал яах вэ гэдэг асуудал тийм ч ач холбогдолтой биш
УИХ-ын гишүүн Ч.Улаантай МАН-ын анхдугаар бага хурлын үеэр уулзаж байр суурийг нь сонирхсон юм.
-Танай нам нэр, үзэлбаримтлалаа сольж,анхдугаар бага хурлаа хийж байна. Хурлын үйл явцын талаар ямар бодолтой байна вэ?
-Шинэ тутам бүрэлдсэнбага хурлын гишүүдмаань намынхаа бодлогошийдвэрийг батламжлангаргах тал дээр нэлээданхааралтай ханданажиллаж байна. Хамгийн гол нь хурлаас гарсан баримт бичгүүдийг баталж, намыншийдвэрийг биелүүлэхтөлөвлөгөөг гаргана. Улмаар дээрх баримт бичгүүдийг эцсийн байдлаар үг, үсгээр редакци хийж дахиад харах болно. Хурлын үеэр яригдсан олон чухал асуудлыг бодлого болгох хэрэгтэй шүү дээ. Тэгээд бодлогын түвшинд юмаа ярих эрх нь манай намын Удирдах зөвлөлд байдаг. Хурал дээр зөвхөн санал хураадаг. Тэр бүхнийг намын бодлого болгоход анхаарч үзэх ёстой.
-Энэ удаагийн бага хуралд төлөөлөл нэлээд их оржээ?
-Ер нь манай нам шинэчлэгдэж байгаа гэж хэлж болно. Тэр бүхний тод илрэл нь энэ удаагийн бага хурлын төлөөлөл юм.
-Намын их хурлын үеэр 25-аас доошгүй хувийн квотын асуудал хүчтэй яригдаж, намын дарга ч илтгэлдээ дурдаж байсан. Жендэрийн асуудалд танай намыг түлхүү анхаарч байна гэж ойлгож болохУУ?
-Нэр дэвшигчдийн хувьд бага хуралд сонгогдсон хүмүүсийг хараад байхад 24 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна шүү дээ. Тэгэхээр намын даргын бодлого биеллээ олж байна гэж үзэж болно. Намын их хуралд бодлогын түвшинд маш олон асуудлууд яригдсан. Үр дүнгээ өгсөн гэж үзэж байгаа.
-Намын нэрийнөөрчлөлтийн хувьд та ямар байр суурьтай байгаа вэ. МАН гэж хэлэхэд нэг л бууж өгөхгүй байх чинь?
-Тэр чинь байх л асуудал шүү дээ. Манай нам том нам. Намынхаа уугуул нэрийг тодотгож өгснөөр өөрчлөгдөөд байх зүйлгүй. Манай нам ард түмний нам. 150-иад мянган гишүүн дотор нэрээ солих шаардлагагүй гэж үзэж байгаа хэсэг ч байна. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа юм чинь янз бүрийн санал гарах нь зүйн хэрэг. Намын нэрийг өөрчлөх ёсгүй гэж хичнээн эсэргүүцээд янз бүрийн санал шүүмжлэл гарч л таарна. Гэхдээ олонхийн шийдвприйг дагаж, МАН нэрэз бптпллаа. Энэ утгаараа ард түмиий 'гөлөөлөл болсон гишүүд млань сонголтооМонгол Ардын хувьсгалт нам болоод явах юм бол МЛП MI' бодвол агуулгаараа өөрчлөгдөх юм шиг бодох хэсэг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ намын нэрийг юдотгосиоор өөрчлөгдөх асуудал байхгүй. Намынхаа уугуул нэрийг сэргээж байгаа болохоор онцын өөрчлөлт байхгүй. 90 гаруй жим энэ улс орныг удирдан анч нвсан намын хувьд зөв сонголт хийлээ гэж миний хувьд үзэж байна.
-Дөнгөж сая намын нарийн бичгийн даргаар МАН намын дарга С.Баяр coнгогдлоо. Энэ тухайд ямар бодолтой байна вэ?
-Ер нь улс орны хэмжээний том нам. Ингэж орон тооны бус нарийн бичгийн дарга сонгож байгаа нь бүтэц зохион байгуулалтаа улам нарийн болгож буй нэг хэлбэр л дээ. Ийм зохион байгуулалт хэрэгтэй гэдгийг бодлогын түвшинд олж харсан байх. Тэгээд ч цаашдаа энэ чиглэлээр тодорхой ажлууд хийгдэх байх аа. Энэ бол зөвхөн эхлэл төдий зүйл.-МАХН өмнөх их хурлын үеэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр бодлого зорилтын тухайд хэр зэрэг биелэлттэй байгаа гэж та үзэж байна вэ?-XXVI их хуралд тавьсан намын дарга, удирдлагуудын илтгэлд энэ талаар маш тодорхой дурдагдсан учраас давтах шаардлагагүй биз дээ. Илтгэлдээ мөрийн хөтөлбөрийн биелэлт ямар хэмжээнд байгааг нарийн тодорхой ярьсан.
-Өмнөх намын даргын тавьж байсан таван төгөлдөршил хэр зэрэг Монголын хөрсөнд буусан бол?
-Анх ярьж байхдаамаш тодорхой зорилтуудыгдэвшүүлж байсан. Өнөөдөрэнэ тухай ярихаа ч больжээ.Гэхдээ ер нь тавигдсанасуудлууд агуулгаараабиелэгдэж байна гэжүзэж болно. Хэдийгээртөгөлдөршүүлнэ гээдярихгүй байгаа ч тодорхой асуудлуудад энэ үгс биеллээ олоод явж байгаа гэж үзэж болно. Бага хурлын талаар энэ асуудал дөнгөж яригдаж байгаа. Сонгууль хүртэл тодорхой төгөлдөршлийн тухай асуудал баримт бичгүүдэд тусгагдаад явна.
-МАН болж байгаа юм чинь хамтарсан Засгийн газарт байх ёсгүй гэсэн шүүмжлэл их хурлын үеэр зарим нэг төлөөлөгчид танхимаас хэлж байсан?
-Хэлбэр өөрчлөгдсөнөөр асуудал өөрчлөгддөггүй.
-Хамтарсан Засгийн газраас гарахгүй бол 2012 оны сонгуульд амжилт гаргахгүй гэдэг шүүмжлэлийн тухайд?
-Бодох л ёстой асуудал. Тэгээд ч сонгуульд ялалт байгуулах том зорилт манай намын өмнө байна шүү дээ. Сонгуульд ялалт байгуулж, бүтэц зохион байгуулалтаа улам нарийн болгож ажиллах л юу юунаас илүү чухал.
-АН-ын ҮЗХ тун удахгүй хуралдана. Энэ үеэр хамтарсан Засгийн газраас гарах ёстой гэдэг шийдвэр гарвал?
-Тийм нөхцөлд байдал үүсэхийг тааж мэдэхгүй. Амьдрал баялаг учраас тийм нөхцөл байдал үүсвэл манай нам ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд явахаас өөр аргагүй. Ер нь аль ч тохиолдолд ачааны хүндийг МАХН үүрч ирсэн. Тэр утгаараа үүрэх л болно. Үүрэг хариуцлагын хувьд ч манай нам ард түмэндээ амлалтаа биелүүлнэ. Тиймээс хамтарсан засаг тарвал яах вэ гэдэг асуудал тийм ч ач холбогдолтой зүйл биш юм.