Хамтарсан засгийн газрыг тайлангаа тавихыг шаардав
2010.12.16

Хамтарсан засгийн газрыг тайлангаа тавихыг шаардав

УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Ц.Сэдванчиг нар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хандаж хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар асуулга тавилаа.


Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт тухайн жилийн үйл ажиллагааны тайлан болон улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг УИХ болон холбогдох байнгын хороодоор хэлэлцэж санал, дүгнэлт гаргах, нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын илтгэл, байнгын хороодын санал, дүгнэлтийг сонсож,шаардлагатай тохиолдолд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тогтоол гаргах, хариуцлага тооцох тухай Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 46, 51 дахь заалтууд энэ удаагийн УИХ, хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжилгүй өнөөг хүрлээ.

Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар УИХ-аас Засгийн газарт болон цөөнхийн зүгээс олонхийн үйл ажиллагаанд тавих хяналт, шаардлага, хариуцлагын тогтолцоо суларч, улмаар төр, засгийн үйл ажиллагааны үр дүн буурах хандлага газар авч байна гэж үзээд Ерөнхий сайдад хандаж хамтарсан Засгийн газрыг үйл ажиллагааны хөтөлбөрийн, хэрэгжилтийн тайлан, хамтарсан Засгийн газрын 2008-2010 оны үйл ажиллагааны тайлан, Монгол Улсын, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт зэргийг ойрын үед УИХ-аар хэлэлцүүлж дүгнүүлэх, цаашид Засгийн газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар тодорхой чиглэл, заавар гаргуулах,арга хэмжээ авахуулахаар асуулга тавьжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.