Хотын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
2011.05.03

Хотын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Иргэд цэвэршүүлсэн ус хэрэглэж байгааг сайшаав

Зам барилгын ажил идэвхжиж байгаа энэ үед Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нийслэлд барьж буй зарим барилгын ажилтай танилцлаа. Сайдын очсон эхний газар нь ОСНААУГ-ын харъяа "Өнөр горхи"компани байлаа. Сайд ОНӨҮГ-ын ус, дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажилтай танилцлаа. Тус компани 1985 оноос хойш өнөөдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн XII, XIII, XIV хорооны нутаг дэвсгэрийг хамарсан Өнөр хорооллын 112.7 мянган шоо метр сууцны талбай бүхий нэгдүгээр хорооллын 24 дүгээр байр, 3630 өрхийн 11966 хүн ам, 190 гаруй аж ахуй нэгж байгууллагыг ус дулаанаар  хангаж буйгаа тус компанийн захирал М.Ганбаатар хэллээ. Мөн тэрбээр "Бид 2009 онд БНСУ-ын буцалтгүй тусламжаар ус, дулаан дамжуулах, төвийн хэрэгцээний халуун хүйтэн ус хангамжийн насос тоноглолуудыг орчин үеийн дэвшилтэд технологиор шинэчиллээ. Энэхүү халаалтын зохист төхөөрөмжийг суурилуулснаар цахилгааны зардлыг 10-15 хувиар бууруулсан. Оршин суугчдыг гадна агаарын температуртай уялдсан хэрэгцээт дулаанаар хангах боломжтой болсон. Мөн хүйтэн усны шугам дээр зэв арилгагч төхөөрөмж суурилуулснаар айл өрхүүд хэрэглээндээ цэвэршүүлсэн ус хэрэглэх боломжтой болсон" гэв. Мөн "Ус, дулаан дамжуулах бусад төвүүдээ ч автоматаар хянах боломжтой болсон нь бидний давуу тал" хэмээн онцлов. Ингээд цаг нараа нарийн төлөвлөсөн сайд, сэтгүүлчдийн багийн дараагийн зогсоол нь "Гоби травел" ХХК-ийн гүйцэтгэж байгаа барилгын хийц, бүтээцийн сорил шинжилгээний төв лабораторийн барилга угсралтын ажлын явц ямар байгаатай танилцах байлаа.

Цемент, арматурын үнэ 20-30 хувь нэмэгдсэн

Бид энэ оны есдүгээр сард нэгэн чухал барилга хүлээж авах нь ээ. Учир нь манайдаа л анх удаа гэж хэлж болмоор барилгын хийц, сорил шинжилгээний төв лабораторийн барилга, байгууламж барих ажилтай энэ үеэр танилцсан юм. Уг барилгын нийт төсөвт өр^өг нь 5.9 тэрбум төгрөг аж. Үүнээс өнгөрөгч онд 500 сая төгрөгийн ажил хийжээ. Харин энэ онд 2.5 тэрбум төгрөгийн ажил хийнэ гэдгээ "Нью прогресс" ХХК-ийн төслийн удирдагч Ж.Даваажаргал хэллээ. Мөн тэрбээр "Энэ онд хоёр тэрбум 560 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Дулааны шугам сүлжээ гэхэд л 770 метр шугам, бохир усны шугам гэхэд л 1400 метр, цэвэр усны 300 метр, цэвэр усны эх үүсвэр бол өөрийн гүний худагтай байхаар төлөвлөж ажил хийгдэж байна. Газар хөдлөлтийг турших лабораторийн барилга мөн барина. 16 метр өндөр ийм барилга байна. Энэ лабораторийн Барилга нь энгийн барилгыг бодвол арматорчлал өндөртэй. Дарханы болон Оросын арматораар бид барилга угсралтын ажлаа хийж байгаа. Энэхүү байгууламж нь улсын болон яамны анхны лаборатори. Бидэнд тулгамдаад байгаа асуудал нь барилгын улирал эхэлчхээд байхад цемент, арматорын хомсдол, үнэ хөөрөгдөл эхэлчихлээ. Тэгэхээр энэ жилийн хувьд барилгын материалын үнэ өсөх магадлал өндөр байна. Арматорын үнэ гэхэд л 30 хувь, цементийн үнэ 20 хувиар өссөн байгаа нь нэмэгдэл өртөг бий болгож байна. Барилгын материалын үнэд төрөөс Тодорхой хэмжээний зохицуулалт хийх хэрэгтэй байна. Бид энэхүү лабораторийн тендерийн ажлыг авахдаа арматорыг 950 мянган төгрөгөөр авна гэж тооцож байсан. Гэтэл өнөөдөр нэг сая 350 мянган төгрөгөөр авч байна. Мөн олдоц нь маш муу. Мөн бид "Хөтөл"-ийн нэг тонн цементийг 161 мянган төгрөгөөр авч байна. Өмнө нь 120 мянган төгрөгөөр л авдаг байсан" гэдгээ сайдад учирлав.

УБТЗ 30 зүтгүүрээр паркаа шинэчилж байна

АНУ-ын МСС-гаас Улаанбаатар төмөр замд 188 сая ам.долларын хөрөнгө оруулахаар тохиролцоод байсан. Монгол  Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хамтран эзэмшигч ОХУ үүнийг зөвшөөрөөгүй. Уг  мөнгийг  нийслэлийн  утааг багасгах гэх мэт өөр төсөлд хөрөнгө оруулахаар болсон. Дээрх 188 сая ам.доллараас их буюу 250 сая ам.доллараар тус , байгууллагын дүрмийн санг нэмэгдүүлэхээр ОХУ-тай манай » улс тохиролцжээ. Үүнийг хоёр улс 125, 125 саяар нь хувааж байгаа аж. Тиймээс ОХУ өөрсдийн өгөх мөнгөндөө 30 зүтгүүр нийлүүлэхээс эхнийхийг нь нийлүүлээд байгаа ажээ. Ийнхүү манай улс МСС-гийн 188 сая төгрөгийг авч утаагаа багасгаад, төмөр замын зүтгүүрээ ОХУ-гаар шинэчлүүлсэн хожоотой наймаа хийсэн гэдгийг тус байгууллагын удирдлагууд онцоллоо.

Төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих ажилтай танилцлаа

Нарны зам дээгүүрх гүүрэн гарц буюу их тойруугийн гудамжийг  Энгельсийн гудамжтай холбох гүүрэн байгууламжийн ажил хийгдэж байгаатай танилцлаа. Япон улсын буцалтгүй тусламжаар баригдаж буй энэхүү гүүрэн байгууламж нь 895 метр урт байгууламж болох гэнэ. Уг гүүрэн гарцыг барьснаар нийслэлийн замын ачааллыг багасгах гол ач холбогдолтойг сайд онцоллоо. Уг гүүрийг ирэх оны 11 дүгээр сарын 15 гэхэд хүлээлгэж өгөх аж. Одоогоор замын трасст орсон зарим аж ахуй нэгжийн хашаа, кабель, шугам хоолойг чөлөөлөх ажилд багагүй саад учирч байгааг төслийнхөн хэлж байлаа.

 

 

 

Иргэд барилгын ажилд ихээхэн тус үзүүлж байгаа аж

Сүхбаатар дүүргийн III хороонд байрлах 24 айлын орон сууцны барилгын суурин дээр сүндэрлэж байгаа 98 айлын орон сууцны барилгын ажилтай танилцлаа. Уг барилгыг "БҮТИ" ХХК гүйцэтгэж байгаа ажээ. Тус компанийн захирал Г.Батжаргал "Манай барилга 704 метр шоо талбай эзэлж байгаа. 2008 онд "Өлзийт наран" ХХК-ийн нэр дээр байсан 24 айлын хуучирч муудсан барилгын газрыг оршин суугчдаас нь хуулийн дагуу худалдаж авсан. Тухайн үед байрны үнэ ханш ямар байсан тэр үнэлэмжээр үнэлж авсан. Өдөр шөнөгүй хийж буй бидний ажлыг ойролцоох оршин суугчид ихээхэн дэмжиж байгаад баяртай байна" гэв. ' Ийнхүү салбарын сайдын хотын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан аялал өндөрлөлөө.

М.Мөнхтунгалаг

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.