Хятадууд эзгүй арлуудаа түрээслүүлнэ
2011.04.14

Хятадууд эзгүй арлуудаа түрээслүүлнэ

Өөрийн харьяанд байдаг, хүн амь дардаггүй арлуудаа 50 жилийн хугацаатайгаар түрээслүүлэх шийдвэрийг БНХАУ-ын эрх баригчид гаргасныг “Синьц зин бао” сонинд мэдээлжээ. Тус улс одоогоор 176 арлыг түрээслэхээр шийдэж Хя тадын болон гадаадын компани, хувь хүмүүсээс өргөдлийг нь хүлээн авч эхэлсэн аж.

БНХАУ-ын зүүн хойд хэсгийн Ляонин муж, Хайнантай ойролцоо орших эдгээр арлын дийлэнх нь 500 ам км талбайтай гэнэ. Арал түрээслэх хүсэлтэй албан байгууллага, хүмүүс энэ арлыг ямар зорилгоор ашиглахаа нарийвчлан бичиж өргөдөлдөө хавсаргах ёстой юм байна. Түрээсийн үнийг одоогоор тогтоогоогүй байгаа ч арлын хэмжээ, эх газраас алслагдсан байдал, байгалийн тогтоц зэргээс хамаарч үнэ нь хэлбэлзэх гэнэ.

 

Олон улсын далай судлалын хүрээлэнгээс 1998 онд хийсэн судалгаагаар 500 ам км талбай бүхий 7000 орчим арал БНХАУ-ын харьяанд байгааг тогтоожээ. Харин сүүлийн таван жилийн хугацаанд 800 гаруйнх нь экологийн тэнцвэрт байдал алдагдаж, ус, агаар нь бохирдсон аж. “Загасчид, явуулын хүмүүс, далайн дээрэмчид эдгээр аралд буудаг. Тэнд хог тарьж, ургамал, амьтныг сүйтгэж байна.

Энэ явдлыг таслан зогсоох зорилгоор тодорхой нэг хүн, эсвэл албан байгууллагуудад түрээслүүлэхээр шийдсэн” хэмээн “Чайна Дэйли” сонин онцлов.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.