Монголчуүд нийслэлд газар худалдаж авахыг хүссэнгүй
2009.10.09

Монголчуүд нийслэлд газар худалдаж авахыг хүссэнгүй

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны газар хаа байсан Өмнөговь, Дорноговь аймгаас хол гэж үү. Хөдөөд хотоос хол гээд аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ явуулахгүй цэлийж хоцорсон аймаг байхгүйдэг. Учир нь хотоос 5-15 км зайтай хоёр ч газрыг өчигдөр Нийслэлийн газрын албанаас дуудлагаар худалдах гээд амжилт олсонгүй.


Уг нь маапаангүй, 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газар аж. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Шижирийн аман дахь дөрвөн га газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Ургах нар” хорооллын урд хэсэгт гурван га газрыг дуудлагаар худалдах байсан ч хоёр байршилд нэг, нэг санал иржээ. Өрсөлдөгчгүй дуудлага худалдааг Засгийн газрын тогтоолын дагуу цуцалж дахин зарлан явуулахаар болжээ.
Газрыг дуудлагаар худалдах Нийслэлийн Засаг даргын 2009 оны есдүгээр сарын 1-ний 449 дүгээр захирамж ийн үнэгүйдэв үү, эсвэл монголчууд өөр зуураа газрын наймаа хийсээр ханасан юм болов уу. Эднийх өмнө нь газрын удаагийн дуудлага худалдаагаар 4.3 тэрбум төгрөг олж улсын төсөвт төвлөрүүлж байсан аж.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.