Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх үндэсний хорооны мэдээллийг сонсов
Уул уурхай, барилга, дэд бүтэц, үйлдвэржилтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тэргүүн ээлжинд шаардагдах түлш, эрчим хүч, барилгын зарим материалаар хангах асуудлын талаар Монгол Улсын Шадар сайд, Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дарга М.Энхболд танилцуулав.
Үүнтэй холбогдуулан дотоодын түүхий эд, материалд түшиглэн цахилгаан эрчим хүч, шатахуун, арматур, цементийн дотоодын үйлдвэрийг хөгжүүлэх, шинэ үйлдвэрүүд байгуулахдаа хувийн хэвшлийн шууд хөрөнгө оруулалт болон концессын үндсэн дээр хэрэгжүүлэх санал боловсруулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
Үйлдвэрүүд байгуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмж, 2011 онд төлөвлөсөн автозам, барилгын төслүүдийг хэрэгжүүлэхэд импортоор нийлүүлэх битум, цементийн гаалийн болон нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх санал боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг ч даалгасан байна.