Төрийн албан хаагч зээлээр авах байраа өөрөө сонгоно
2009.11.30

Төрийн албан хаагч зээлээр авах байраа өөрөө сонгоно

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Монголын барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг, Орон сууцны санхүүжилтийн корпораций
н гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан нар өчигдөр төрийн албан хаагчдыг орон сууцжуулах асуудлын талаар мэдээлэл хийлээ.

4000 төрийн албан хаагчийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 160 тэрбум төгрөг шаардлагатай байгаа ч эхний ээлжинд Засгийн газар 80 тэрбум төгрөгийн бонд арилжаалж. урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгохоор болоод байна. Орон сууцжуулах хөтөлбөрт ямар шалгуурыг хангасан төрийн албан хаагчийг хамруулах вэ гэсэн асуудлыг тодорхой болгох үүднээс Засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа гэнэ. Энэ ажлын хэсгийнхэн хөтөлбөрт хамруулах төрийн албан хаагчдын квот буюу тоо хэмжээг тогтоох саналыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болжээ. Мөн орон сууцны зээлийн журмыг ч баталсан байна. Энэ журамд зааснаар бол зээлд хамрагдах төрийн албан хаагч тухайн байгууллагад тасралтгүй гурваас доошгүй жил ажилласан, хугацаанаас нь өмнө тэтгэвэрт гарах тохиолдолд урьдчилгаа төлбөрийг нэмэгдүүлэн тохируулга хийх боломжтой байх, зээл хүсэгчийн өрхийн орлого 650 мянгаас доошгүй байх ёстой гэж заасан байна. Мөн зээлийн дээд хэмжээ 40 сая төгрөг байх бөгөөд урьдчилгаа болгож орон сууцны үнийн арваас доошгүй хувийг төлсөн байна гэж зээлийн нөхцөлд тусгажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.