“40 000 орон сууц” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ
2009.09.16

“40 000 орон сууц” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ

ЗГ-ын хуралдаан дээр “40 000 орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг Зам, тээвэр, хот байгуулалтын сайд Х.Баттулга танилцуулав.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2004-2008 онд 31550 айлын орон сууц /сууцны тусдаа байшинг оролцуулан/-ыг ашиглалтад оруулсан байна. Үүнээс 15 мянга гаруй нь нийтийн зориулалттай орон сууц юм.
Мөн 2009 оны эхний дөрвөн сарын байдлаар 2432 айлын орон сууц ашиглалтад орсон байна.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас 2009 оны 05 дугаар сарын 20-ны байдлаар гаргасан судалгаагаар энэ онд ашиглалтад орох боломжтой 80 хувийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлтэй 6167 айлын орон сууцны 104 барилга баригдаж байгааг оруулан тооцвол “40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд энэ онд 40150 айлын орон сууц баригдах тооцоо гараад байна.
“Орон сууцны санхүүжилтийн корпораци”-ийг байгуулж, Засгийн газрын бондын эх үүсвэрээс 28,3 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкны төслийн эх үүсвэрээс 4,4 тэрбум төгрөгийг хөтөлбөрт оролцогч банкуудад байршууллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.