Х.Баттулга: Сангийн яам бонд арилжаалсны дараа зээлийн хүү тодорхой болно
2009.11.30

Х.Баттулга: Сангийн яам бонд арилжаалсны дараа зээлийн хүү тодорхой болно

УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирал Ж.Алдаржавхлан, Монголын барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг нар төрийн албан хаагчдад зориулан зээл олгох "4000 орон сууц" хөтөлбөрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хуралдааны дараа салбарын сайдаас сэтгүүлчид зарим зүйлийг тодруулсан юм.

-Хөтөлбөрийн танилцуулгыг иргэдэд хэзээ хийх вэ?

-Сангийн яам хөтөлбөрийн журмаа бэлэн болгосон. Тиймээс ирэх сарын 2-12-нд 4000 орон сууцны талаар мэдээлэл түгээх үзэсгэлэнг Баянмонгол хороололд зохион байгуулна.

-Орон сууц зээлээр авах иргэдэд ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Иргэдэд 40 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно. Урьдчилгаа төлбөр үнийн дүнгийн 10 хувиас доошгүй байна гэж заасан байгаа. Орон сууцны зээлд хамрагдах төрийн албан хаагчдад тавих шалгуурын тухайд, төрийн байгууллагад гурваас доошгүй жил ажилласан байх мөн зээл хүсэгч нь хугацаанаасаа өмнө тэтгэвэрт гарах тохиолдолд урьдчилгаа төлбөрийг нэмэгдүүлж тохируулга хийх боломжтой. Түүнчлэн зээлийн хэмжээг бүрэн ашиглах тохиолдолд зээлд хамрагдах өрхийн хоёр гишүүний сарын дундаж цалингийн нийлбэр 650 мянган төгрөгөөс доошгүй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.