Х.Баттулга: Орон сууцны зээлийн хүү жилийн зургаан хувь болох эсэхийг маргааш шийднэ
Төрийн албан хаагчид "4000 орон сууц"хөтөлбөрт хамрагдсанаар жилийн найман хувийн хүүтэй орон сууцны урт хугацааны зээлдхамрагдаж буй. Ерөнхий сайд С.Батболд орон сууцны урт хугацааны зээлийн хүүг жилийнзургаан хувь болгох талаар судалж үзэхийг холбогдох албаныханд даалгасан. Мөн жижиг дундүйлдвэрлэл эрхлэгчдэд олгох зээлийн жилийн хүүг найман хувиас хэтрүүлэхгүй байх талаар чсудалж үзэхээр болж. Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг дээрх асуудлаар өчигдөрхуралдсан байна. Зээлийнхүүг бууруулах талаар ямар шийдэлд хүрсэн талаар ЗТБХБ-ын сайдХ.Баттулгаас тодрууллаа.
-Орон сууцны зээлийн хүүг бууруулах талаар ажлын хэсэг хуралдлаа.Орон сууцнызээлийн жилийн хүүг зургаан хувь болгох боломж байгаа юу?
-Энэ асуудлыг ажлын хэсэг хэлэлцээд маргааш шийдэхээр боллоо.
-Зээлийн хүүг бууруулахын тулд зөрүүг нь төсвийн тодотголд суулгахаар болсон. Энэ нь төсөвт ачаалал өгөх юм биш үү?
-Бусад орны туршлагыг харахад иргэдээ урт хугацааны зээлд хамруулж орон сууцтай болгохын тулд улс татаасаар дэмждэг. Манайд ч гэсэн ингэх боломж байгаа гэж үзсэн.
-Тэгвэл орон сууцны зээлийн хүүг бууруулахад хэдий хэмжээний мөнгө төсвөөс гарах бол?
-Орон сууцны хөтөлбөрөөс л шалтгаална.Том хөтөлбөрт мэдээж их л мөнгө шаардагдана. Үүнийг хийх л ёстой. Засгийн газраас шийдвэр гарчихвал аж ахуй нэгжийн татварын мөнгийг үүнд зарцуулна.
-Энэхүү орон сууцны зээлийн хүү буурах шийдвэр гарвал хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Хавраас л эхлүүлэхээр төлөвлөөд байна даа.
-Орон сууцны хөнгөлөлттэй зээлийг зөвхөнтөрийн албан хаагчидолгож байгаа. Хувийнхэвшлийнхэн энэ зээлдхамрагдах боломжхэзээ нээгдэх бол?
-Манайд төрийн 140 мянган албан хаагч байдаг шүү дээ. Үүний 70-80 хувь нь орон сууц хүссэн байдаг юм.
Эхний ээлжид төрийн 4000 албан хаагчийг орон сууцтай болгосон. Гэхдээ энэ ажил дуусаагүй байна. Ер нь,
тодорхой орлоготой хүн л орон сууцанд орох ёстой.
-Одоогоор зөвхөн 4000орон сууц гээдзаачихлаа. Цаашдаа бүхорон сууцыг иргэдэдхөнгөлөлттэй нөхцөлөөр олгох боломжбайгаа юу?
-Квотыг байхгүй болгох ёстой. 2009 онд барилгын компаниуд хямралд орсон. Үүнээс гарахын тулд ашиглалтад орсон 4000 орон сууцыг төрийн албан хаагчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болсон. Тухайн үед ашиглалтад орсон 10000 орон сууц байсан бол энэ хэмжээнд нь квот тогтоох байсан. Гэхдээ тэр үед барилгын холбоод манай яаманд гаргаж өгсөн тоо нь 4000. Түүнээс энэ тоог бид бодоод олчихсон зүйл биш л дээ.