Ажлын хэсгийг Д.Ганхуяг гишүүн ахлана
УИХ дахь АН -ын бүлэгээс Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжлээ.
2002 онд батлагдаж байсан дээрх хууль нь тодорхой бус, ойлгомжгүй зүйл заалт ихтэй байсан тул шинэчлэн найруулах зүй ёсны шаардлага гарсан хэмээн хуулийн төсөл санаачлагч ажлын хэсгийн гишүүд тайлбарлалаа. Одоо өргөн барьж байгаа энэ хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ч мөн нэмэх, эргэж харах зүйлүүд байгааг бүлгийн гишүүд дурдаж байсан юм. Одоо яг тулгамдаж байгаа цэвэр усны нөөцийн асуудал тусгагдаагүй тухай, саарал усыг ариутгах татуургын ашиглалтанд ашиглаж байх, дэд бүтцийн дараалал яг ямар байх, нэгдсэн сүлжээнд холбогдоогүй айл өрх тухайлбал гэр хорооллынхон, сумын төвийн айлууд ямар стандарт бүхий цэвэрлэх байгууламжтай байх, үүнтэй холбоотой тулгамдсан асуудал хөрсний бохирдол зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.
Уг хуулийн төсөл дээр бүлгээс 5 гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг ахлагчаар томиллоо.