2018.03.30

Аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгалыг орон даяар эхлүүлнэ

Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд эдийн засгийн чуулганы салбар хуралдаан үргэлжилж байна.  Салбар хуралдааны нэг болох тогтвортой хөдөө аж ахуй хөгжлийн тулгуур хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Энэ хуралдаанаар хүнс  хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн бодлого, төлөв байдал, боломж, тулгамдсан асуудал, хөгжлийн гарц, арга зам гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөлөө.

ХААХҮ-ийн сайд Б.Батзориг:  Монгол мал 66,2 сая толгойд хүрсэн. Монголчууд бид малаа өсгөж чадаж байгаа.  Одоо бид тоонд биш чанарт анхаарах, малынхаа үйлдвэр угсааг сайжруулах цаг нь болсон. Манай орны хувьд  уламжлалт мал аж ахуй зонхилсон, газар тариалангийн бүс нутаг нь тодорхой. Газар тариалангийн бүс нутаг хот суурийн газраа түшиглэж, эрчимжсэн мал аж ахуй, хөнгөн хүнсний  үйлдвэрээ сэргээж хөгжүүлсэн. Хөнгөн  хүнсний үйлдвэрлэл байсан. Бид хувьчлал нэрийн дор тараасан.  Одоо үүнийгээ сэргээж хөгжүүлье. Иргэдээ ажилтай болгоё.  ХААХҮ-ийн яамны салбарын гол зорилт бол энэ гурван сая иргэнээ хоолтой, хүнстэй байлгах юм.

Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг ОУ-ын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлжээ. Мөн орон даяар Аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгалыг эхлүүлэх юм. Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхээр салбарын яам ажиллаж байна.