Д.Оюунхорол: Хуулийг дагаж мөрдөх хугацааг өөрчлөх хэрэгтэй
Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол агаарын бохирдлыг бууруулахад шаардлагатай ажлыг зоригтой хийж, хуулийг дагаж мөрдөх хугацааг өөрчлөх хэрэгтэй гэсэн санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хуулийг дагаж мөрдөх хугацааг 2019оны 1 сарын 1 ээс гэж заачихсан байгаа. Өчигдрийн хуралдаан дээр энэ хугацаа унасан. Тулгамдсан асуудлаа шийдэхэд зоримог ажиллах хэрэгтэй. Дагуул хот, дэд бүтцийг бий болгох энэ ажлуудаа сангаа байгуулаад ажиллах шаардлагатай.
Үе шаттай арга хэмжээг авах хэрэгтэй. Түүхий нүүрсний хэрэглээг шууд хорих биш, бууруулахад төр өөрөө бодлого гаргаж ажиллах хэрэгтэй. Автомашины утааг бууруулахад анхаар ч хуулиндаа оруулах
Хуучин машин хил гаалиар их орж ирж байна. Энэ асуудалтай яаж тэмцэх вэ?
Ярих ажлаа оруулж ирээд, зоригтой шийдэх хэрэгтэй байна. Хэрвээ хуулийг дагаж мөрдөх хугацааг 2019 оны1 сарын1-ээс гэж заагаад орж ирж байгаа бол зүгээр хууль гаргаад ярих ч шаардлага байхгүй. Ийм зүйлээс болж нийгэм бухимдаж байна.