2018.01.12

Ё.Баатарбилэг: Агаар бохирдлыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал

Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг гишүүд гарсан тогтоол, үзэл баримтлалын талаар өөрсдөө иргэдэд таниулж, сурталчлахад анхаарч ажиллахыг уриаллаа.

Их хурлын тогтоол гарсан. Агаарын бохирдлын асуудал тогтоол гарснаар шийдэгдэхгүй. УИХ-ын 76 гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгчийн асуудал. Бид нэг зорилго бодолтой байж ажил явна. Зөвхөн ажлын хэсгийн хүмүүсийн асуудал гэж ойлгож болохгүй. Гишүүд гарсан тогтоол,үзэл баримтлалын талаар өөрсдөө иргэдэд таниулаж, сурталчилахад анхаарч ажиллахыг уриалж байна. Онцгойлон олон удаа сонгогдсон гишүүд, сайдууд анхаарч ажиллаарай.

Тогтоолын төслийн хоёрдугаарт агаарын бохирдлыг бууруулж байгаа асуудалд хариуцлагын тогтолцоог,тодорхой цогц тусгасан шинэ хуулийн төсөл оруулж ирэх гэж  тусгасан байгаа . Шинэ хуулийн төсөл орж ирэх үү?

УИХ-ын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Н. Цэрэнбат

Агаарын тухай болон Агаарын бохирдлын төлбөрийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Гааль нөтийн тухай хуулиуд дээр  яригдаж байгаа. Зөрчлийн тухай хууль дээр иргэн аж ахуй нэгжийн санкцыг хэрэгжүүлэх эрх үүсээд явж байгаа