2018.01.11

Д.Оюунхорол: Агаарын бохирдлыг бууруулахад шат, дараалалтай ажлуудыг хийх хэрэгтэй

Өнөөдөр /2017.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт үе шаттайгаар хийгдэх ажлууд тодорхой тусгагдсан байгаа. Энэ ажлыг олон нийтэд сурталчилаж, ажил хэрэг болгож ажиллахыг хүслээ.Мөн иргэний оролцоо үүрэг хариуцлагыг зайлшгүй ярих хэрэгтэйг сануулаад,Санд төвлөрсөн мөнгөө агаарыг бохирдлыг бууруулахад ашиглах хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хувьд УИХ-аас сүүлийн 20 жил шийдээгүй байсан асуудлыг сайдаар ажиллаж байхдаа гаргаж тавьсан. Манай яам, бусад яамдууд ирэгний ниймийн болон төрийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдын хийсэн судалгаан дээр үндэслэн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулсан. Хэрэгжүүлэх тал дээр нь  сайн сурталчилгаа хэрэгтэй байна.

Агаарын бохирдлыг  бууруулах чиглэлээр  хийгдэж байгаа ажлыг дэмжиж байна. Үе шаттайгаар авч хэрэгжүүлэх ажлын талаар үндэсний хөтөлбөрт тодорхойтусгаж өгсөн.

Улаанбаатар хотын төвлөрөлийг сааруулах, гэр хорооллын тэлэлтийг зогсоох, дагуул хотыг дэмижих, ИХ,дээд сургуулиудыг нүүлгэх зэрэг зоригтой хийх ажлууд бий.Түүхий нүүрсээ шууд зогсоох болижгүй,  дугуй түлж байгаа олон айл байгаа. Иймд түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар бууруулах хэрэгтэй.

Шөнийн тарифыг тэглэсэн, үр дүнгийн талаар нь сурталчилгааг сайн хийх хэрэгтэй . Машины утаа агаарын бохирдолд нөлөөлдөг. Автомашины үзлэг оношлогоог сайн, чанартай хийх шаардлага байна. Иргэний оролцоо үүрэг хариуцлагыг зайлшгүй ярих хэрэгтэй.Санд төвлөрсөн мөнгөө агаарыг бохирдлыг бууруулахад ашиглаач ээ.

УИХ гишүүн,Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Цэрэнбат

Сангийн талаар тантай санал нэг байна. Сангийн зарцуулалтыг хуулийн дагуу хэрэгжүүлээд явна. Дэлхийн жишгээр байгалийн нөөц баялагыг бохирдуулагч нь  илүү их татвар төлөөд явдаг зарчимд шилжинэ гэж харж байгаа.