Б.Бат-Эрдэнэ: Дотооддоо үйлдвэрлэх боломжтой цахилгаан халаагуурыг дэмжих хэрэгтэй
Өнөөдөр /2017.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт чухал ажил их тусгагдсан. Үүнийг ажил хэрэг болгох. Агаарын бохирдлыг бууруулахад зориулах сангаа байгуулж, өмнөх алдаагаа давтахгүй ажил хийх сэтгэлтэй хүмүүсийг ажиллуулахыг санууллаа. Мөн дотооддоо үйлдвэрлэх боломжтой цахилгаан халаагуурыг дэмжих хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан.
Агаарын бохирдлыг бууруулах талаар олон жил ярьж байна. Цэвэр агаар сангаар дамжуулаад 200 тэрбумыг үрэн таран хийсэн. 2012-2016 оны Засгийн эрх баригдаж байх үед энэ мөнгө үрэгдсэн. Энэ асуудлыг бүх төвшинд нь анхаарч, ярих ажлыг эхлүүлсэн хүн нь би. УИХ гишүүн Д.Тэрбишдавга бид хоёр гурван Их хурлын чуулганы нээлтэн дээр энэ асуудлыг тавьж, ярьсан.
2012-2016 онд чуулган дээр Багануурын түүхий нүүрсийг шуудайлаад тарааж байгаа нь хамгийн буруу асуудал гэдгийг хэлж байсан.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тодорхой, чухал хийх ажлууд орсон. Сүүлийн сард бүгд тал талаас нь ярьж байна. Ингэж байж үр дүнд хүрнэ. Тал талд байгаа ажлуудаа нэг газар төвлөрүүлэх хэрэгтэй. Сангаа байгуулах хэрэгтэй. Ажил, амьдралаа ялгах хүмүүсийг удирдлагаар нь тавиад ажиллах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин,хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л. Элдэв-Очир
2015 оны 1 сарын 13нд Цэвэр агаар санг хариуцаж байсан хүмүүст хариуцлага хүлээлгэж, санг татан буулгаад, хэт туулшраад явчихсан. Санг дахин байгуулснаар алдаагаа давтахгүй үйл ажиллагааа жигдрүүлээд, утааг бууруулахад анхаараад явах боломжтой.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хамгийн их утаатай Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Утаагүй шахмал түлш хийж байгаа үйлдвэртэй танилцсан. Цахилгааны тарифыг тэглэсэн нь ач холбогдолтой. Цахилгаан халаагуурын тоног төхөөрөмжийн гаалийн татварыг багасгахыг дэмжиж байгаа цаашдаа дотооддоо үйлдвэрлэх боломжтой тоног төхөөрөмжөө дэмжих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн. Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат
Дотооддоо үйлдвэрлэж байгаа тоног, төхөөрөмжийг дэмжиж байгаа. Нэмүү өртөгийн албан татвар болон гаалийн татвараас цахилагаан халаагуурын татварыг чөлөөлсөн. Төрийн болон орон нутгийн өмчөөр худалдан авах хууль дээр дотоодын үйлдвэрлэгчдийг сонгон шалгаруулалтан дээрээ давуу эрх олгох ёстой гэсэн шийдвэр хэрэгжиж байна.