Төмөр зам барихад зургаан улсын долоон компани оролцохоо илэрхийлжээ
Манай улс төмөр замын талаар төрөөсбаримтлах бодлогоо батлаад удаагүй байна.Эхний ээлжинд Тавантолгой-Чойбалсан чиглэлд 1100 км төмөр зам барина.Үүнийг барих ажилд оролцох сонирхолтойкомпаниудын талаар Зам тээвэр, барилга,хот байгуулалтын сайд Х.Баттулгаас тодрууллаа
-Шинээр барих гэж буй төмөр зам барих ажилд оролцох сонирхолтой олон улсын компаниудтай энэ сарын 11-нд уулзаж, тэдний санал бодлыг сонсох гэж байгаа. Хуралдаан дээр ямар нөхцөлтэйгээр төмөр зам барих вэ гэдгийг нэг тийш нь шийдээд, манай төмөр зам руу ийм нөхцөлөөр хөрөнгө оруулж болно гэсэн танилцуулгаа өгнө. Засгийн газраас Монгол Улсын баримтлах зарчмыг тодорхой болгоод дахин оруулахаар болсон.
-Хэчнээн улс хөрөнгө оруулах сонирхолтой байгаа вэ?
-Одоогийн байдлаар Европоос ХБНГУ, Азиас Солонгос, Япон, мөн ОХУ хөрөнгө оруулах санал тавьсан. Урд хөршийн хоёр ч компани сонирхлоо илэрхийлээд байна. Зөвхөн гадаадын компаниуд ч хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа биш. Дотоодын нэг компани хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн.