Сайд Х.Баттулга  төмөр замыг  монгол даргатай  байлгах гэж  зүтгээд дийлсэнгүй
2010.07.21

Сайд Х.Баттулга төмөр замыг монгол даргатай байлгах гэж зүтгээд дийлсэнгүй

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын эрх барих дээд байгууллага Ерөнхий хороо ээлжит хурлаа хийж, Д.Жигжиднямааг үүрэг гүйцэтгэгч даргаар томилоод өндөрлөлөө. УБТЗ-ын даргыг монгол, орос хүнийг хоёр жилээр ээлжлэн томилдог дүрэмтэй болоод нэлээд хэдэн жил болж байна. Энэ дүрмийн дагуу 2008 оны долдугаар сард В.Отгондэмбэрэлийг УБТЗ-ын даргаар томилоод сая ийн хугацаа нь дууссан, харин энэ удаа орос хүний ээлж болоод байгаа юм.
ЗТБХБ-ын сайд Х.Баттулга монгол хүнийг дарга болгохоор зүтгэж, Оросын талд санал тавьсан ч амжилтанд хүрч чадалгүй, монгол хүнийг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилоод л хурал өндөрлөжээ.
УБТЗ-ын даргаар монгол хүн ажиллаж байгаа үед тус нийгэмлэгийн эрх барих дээд байгууллага Ерөнхий хорооны даргаар орос хүн, харин УБТЗ-ын даргаар орос хүн томилогдвол Ерөнхий хороог монгол хүн удирддаг дүрэмтэй юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.