Засвар хийсэн замд вагон 120 км/цаг хурдлах боломжтой
2009.10.26

Засвар хийсэн замд вагон 120 км/цаг хурдлах боломжтой

Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, тус яамны Зам, тээврийн бодлогын газрын дарга Д.Наранпүрэв, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орлогч дарга И.А.Добровский нар өнгөрөгч бямба гаригт нийслэлээс баруун тийш 30 гаруй киломерт орших Давааны зөрлөг орж төмөр замын засварын ажилтай танилцлаа. Жихүүн салхи жиндээсэн зэврүүн эл өдөр шар хантаазаар гангарсан төмөр замчид даарахыг үл ажран ажлаа хийсээр. Төмөр замын засварын ажил дуусах дөхжээ. Замын засвар ирэх сарын эхээр дуусах аж. Энэ жил 60 жилийн ойгоо сүржин тэмдэглэсэн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг 108 километр замыг шинэчлэн засахаар болсон. Сэлэнгэ аймгийн "Мандал өртөө”-нөөс "Давааны зөрлөг" хүртэл 54,562 километр замыг “РЖД” компанийн “Пимес 56” станц засч байгаа бол Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг “Үнэгт”-ээс “Мандал" өртөө хүртэлх 54,900 километр замыг засч байна. Бид зам засварын ажлыг хариуцаж буй Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орлогч дарга И.А.Добровскийтэй уулзлаа.

 battulga_saidka

-Төмөр замын засварын ажил хэдэн хувьтай байгаа вэ?

-Энэ оны зургадугаар сарын 6-нд төмөр замын зас Read More варын ажил эхэлсэн. Орос, Монголын төмөр замчдын хамтын хүчээр хийж буй ажил. Удахгүй дуусна.

-Засвар хийснээр зам өмнөхөөсөө юугаараа сайжрах вэ?

-Энэ нь уулзваргүй зам болно гэдгээрээ онцлог. Ингэснээр вагоны донсолгоо багасгах ач холбогдолтой юм л даа. Зам тавьж буй технологийг танилцуулбал,
Монголын дэр модны үйлдвэрээс гарсан модон дэр, мөн Оросоос ирсэн төмөр бетонон дэр тавьж байна. Бас Хятадынх бий. Нийт 108 километр замыг хоёр улс хувааж аваад засвар хийж байгаа. Монголын талын хэрэглэж буй чулууг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн чулуун заводаас авсан. Замын гол төмрүүдээ Оросоос авсан. Бидний байгуулсан гэрээний дагуу Оросын зам засварын машинист станц гүйцэтгэсэн. Оросын зам засварын машинист станц шинэ технологиор хийж байгаа.

-Нийт хэчнээн төгрөгийн өртөгтэй вэ, засварын ажил?

-108 километр замын засварын ажилд 36 сая ам.доллар зарцуулагдаж байна. Үүнээс 32 сая ам.долларыг Монголын тал хөнгөлөлттэй зээлээр авч байгаа. Улаанбаатар төмөр замын дүрмийн санг нэмэгдүүлэх 250 сая ам.доллараас төлөх болзолтой. Одоо бол зам засварын санхүүжилтийг Оросын тал бүрэн гаргасан. Манай удирдах газраас комисс гарч хянасан учраас энэ замыг чанартай хийж байгаа гэж дүгнэж болно. Ирэх сарын 2-нд Монголын машинист станц өөрийн засах ёстой замаа засч дууссанаар ашиглагдах боломж бүрдэх юм.

"Цаашид бүх замыг засах төлөвлөгөө бий"

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын ажил хариуцсан орлогч дарга Д.Батбаатар:

-Анх монголын төмөр зам 90,45 серийн зам тавьж байсан. Түүнээс хойш 90,50,90,65 серийн замууд тавигдсан. Жараад жилийн хугацаанд жижиг засваруудыг байнга хийж ирсэн. Өргөтгөсөн том засвар тэр бүр хийж байгаагүй.

-Шинэ технологиор зам тавихад бэрхшээл хэр гарч байна?
-Уулзваргүй зам тавих шинэ технологи хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлэх, зорчигдын тав тухыг хангахад ач холбогдолтой. Ийм зам тавьснаар нэг километрт зарцуулах металийн орцыг багасгаж байгаа. Мэдээж хүндрэл гарах байх. Бид өмнө нь уулзваргүй замд арчилт засвар хийж байгаагүй. Тиймээс бүх талаас нь бэлтгэж байна. Хүйтний улиралд зам төмөр агших, эвдрэл гарах тохиолдол байдаг.

-Вагоны хурд хэр нэмэгдэх вэ?

-Одоо 90 километр цагийн хурдтай явж байна. Уулзваргүй замд 120 километр цаг хурдлах бололцоотой. Мөн уулзваргүй гэдэг утгаараа донсолгоо багасах юм. Модон дэрийг төмөр бетонон дэрээр сольж байна. Аль болох модны хэрэгцээг бууруулахыг зорьж байгаа. Төмөр бетонон дэр нь 30 жилийн баталгаатай. Харин модон дэр бол 12 жилийн настай эд.

-Зөвхөн энэ замд л вагон хурдлах боломжтой юу?

-108 километр замд 120 километр цаг хурдлах боломжтой.

-Цаашид нийт замыг ийм болгох боломжтой юу?

-1100 километр зам бий. Цаашид хэсэгчлэн засах төлөвлөгөөтэй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.