2017.12.14

Д.Тэрбишдагва: Малчдад мэргэжлийн үнэмлэх олгох нь зөв

 Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хуулийн хэрэгжилт, болон санхүүжилтийг орон нутгийн мэдэлд шилжүүлэх хэрэгтэй  гэдгийг онцлон сануулж, асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

Мэргэжлийн үнэмлэх олгоно гэдэг чухал. Социализмын үед мал маллахаа марксизмаар заалгахгүй гэдэг байсан. Одоо  зах зээлийн үед зах зээлээр заалгахгүй бол болохгүй нь. Малчны бүтэц  их өөр болсон.  Арван жилийн сургууль төгссөн хүүхдүүдийн ихэнх эмэгтэйчүүд нь хот руу сургуульд явдаг.

Сургууль төгсөж байгаа хүүхдийн 80 хувийнх нь 20 хувь нь ажилтай бусад нь ажилгүй байна. Малчдыг сургуульд явуулж үнэмлэх олгохгүй бол буурьтай, суурьтай малч ухаантай хүн өдрөөс өдөрт цөөрч байна.

Үнэмлэх олгох асуудалд онцгой анхаар. Малын генетикийн нөөцийн асуудлыг хариуцсан Засгийн газрын  гишүүн өрхийн үндэсний үйлдвэрлэгчдын бүртгэх журмыг батлах юм байна.

Малын генетикийн нөөцийн асуудлыг хариуцсан Засгийн газрын  гишүүн,малчин өрхийг үндэсний үйлдвэрлэгчээр батлаад сууна гэхээр хэчнээн мянган малчныг бүртгэх вэ? Орон нутаг,аймаг сум бүргэж болохгүй юу?

 Орон нутагт чадварлаг  мал зүйч,боловсон хүчин ажиллуулаарай. Мал зүйч нарт урамшуулал өгнө гэдгийг эсэргүүцэж байгаа юм биш, амьдралд бодитоор хэрэгжих зүйлийг хууль дээр тусгаарай. Амаргүй нөхцөлд ажиллаж байгаа хүн бүрт урамшуулал өгөх үү, үгүй юу гэдгийг  нарийн  судалж цогцоор нь харах хэрэгтэй гэдгийг санууллаа.

 Мөн Монгол улсын  генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх бэлтгэл ажлыг хангах үнэлгээг 2019 оны11 сарын 1 ээс эхэлнэ гэж байна.

 Хуульд заасан захиргааны хэмжээний актыг 2018 оны 6 дугаар сарын 1 нд боловсруулан хууль, таних ажлыг зохион байгуулна гэж байна. Хууль таниулах ажлын  суурь  нилээн их тавигдсан. Хугацааг хойшлуулах шаардлага байгаа юу? Гэдгийг ажлын хэсгээс асуулаа.

 Ажлын хэсгээс: Малын генетикийн асуудал  өргөн хүрээг хамарч байгаа. Хугацааг олон талыг бодолцож гаргасан гэсэн хариултыг өглөө.