2017.06.08
Ё.Баатарбилэг: Удам гарал гэдэг үгийг яагаад хэрэглэж болохгүй байгаа юм бэ?
Өнөөдөр /2017.06.08/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: "Малын удам гарвалыг генетик гэдгээр явах нь зүйтэй гэж ажлын хэсгийн ахлагч бас яриад байсан. Удам гарал гэдэг үгийг яагаад хэрэглэхгүй байгааг би сайн ойлгохгүй байна. Ажлын хэсэг дараагийн шатны хэлэлцүүлэгтээ ярих хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.