Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг Гемодиалезийн тасагтай боллоо
2017.09.13

Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг Гемодиалезийн тасагтай боллоо

Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг Гемодиалезийн тасагтай боллоо. Ингэснээр бөөрний архаг дутагдалтай  хүмүүс аймагтаа эмчилгээ хийлгэх бүрэн боломжтой болж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тус аймагт архаг бөөрний дутагдалтай 13 хүн байна. Гемодиалезийн тасгийн өрөөнүүдийг аймгийн нэгдсэн эмнэлэг өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан гаргасан бөгөөд 150 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн хоёр аппаратыг санхүүжилтийг  эрүүл мэндийн яамнаас шийдэж өгчээ. 

Бөөрний архаг дутагдалтай хүмүүс сард хамгийн багадаа 600 мянган төгрөгийн эмчилгээ хийлгэдэг. эдгээр хүмүүсийн эмчилгээ, тоног төхөөрөмжийн хадгалалт, арчилгаанд  жилд 270 сая төгрөг зардал гарах юм байна. үүнийг хэрхэн шийдвэрлэх нь оновчтойг вэ? Энэ талаар тус аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээс тодрууллаа.  

Тэрбээр,  гемодиалезийн аппаратын урсгал зардал нь нилээд өртөг өндөртэй байдаг. Улсын төсөвт тодорхой хэмжээний нэмэлт зардал суулгахаар өөр арга байхгүй.  Холбогдох яам, газруудтай нь холбогдож, ирэх жилийн төсөвт хөрөнгийг суулгах, даатгалын сантай уялдууулах тал дээр анхаарч ажиллахаас өөр аргагүй байна. Аймаг орон нутаг өөрийн хөрөнгөөр шийдэх боломжгүй харагдаж байна.