УИХ-ын сонгуулийн есдүгээр тойрогт  нэр дэвшигч Д.Оюунхоролын есөн давуу тал
2012.06.14

УИХ-ын сонгуулийн есдүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын есөн давуу тал

  1. Мэргэшсэн парламентч, улстөрийн баялаг туршлагатай, төрд бүх талаар бэлтгэгдсэн хүн, ардын ухаанаар «Биеэ засаад гэрээ зассан, гэрээ засаад төрөө засч яваа» ирээдүйтэй улстөрч. Тэрбээр улстөрчийн
    хувьд хөгжиж төлөвшсөн, хувь хүнийхээ тухайд өөрчлөгдөж хувираагүй, эгэл даруу хэвээрээ үлдсэн. УИХ-д Завхан аймгаас хоёронтоо сонгогдсон, олны итгэлийг хүлээсэн, улс нийгэмд ихийг бүтээх ирээдүйтэй, төрийн
    нэр хүндтэй түшээ
  2. Монголын улстөрд өөрийн орон зайг эзэлсэн, нөлөөтэй, нэр хүндтэй хүн, улстөрд тодорхой хүрээлэл, хүндлэл, хүлээн зөвшөөрөл, хүлээлт, дэмжлэг чухал байдаг. Тэрбээр улстөрд орсноор олон түмэнтэйгээ ойртож чадсан, өөрийн хүрээлэлтэй, дэмжигчидтэй болсон нөлөө бүхий улстөрч. Олонд танигдсан, нийгэмд эзэлсэн байр суурьтай, үзэл бодол, дуу хоолой нь нийтэд тодорхой болсон, иргэд сонгогчдын зүгээс хүндэтгэл хүлээсэн нийгмийн зүтгэлтэн.
  3. Төрийн түшээгийн нөр их ажил, ачааллын зэрэгцээ нам, төр, олон нийт, иргэний  нийгмийн болон олон улсын 10 гаруй томоохон байгууллагад сонгуульт үүрэг хүлээн, тэргүүн,тэргүүлэгчийн ажлыг сэтгэл зүтгэл, цаг зав гарган нэр төртэй, санаачилгатай хашиж яваа нийгмийн идэвхтэй хүн. Хариуцсан байгууллагын шугам, чиглэлээр үндэсний хэмжээний болон олон улсын чанартай олон хурал, зөвлөгөөн, форум санаачлан хийж, оновчтой шийдвэр гаргуулан, холбогдох байгууллага газруудад зөвлөмж хүргүүлсэн идэвх санаачилгатай, авьяаслаг зохион байгуулагч.

 

4. Монголын хүн амын тал илүү хувийг эзэлдэг галын бурхад эмэгтэйчүүдийн байгууллагын нэртэй зүтгэлтэн,
эгнээндээ хамгийн олон гишүүнийг нэгтгэдэг НАМЭХ-ны ерөнхийлөгч. Тэргүүлдэг эмэгтэйчүүдийн
байгууллагын гишүүд, дэмжигчдийнхээ хүсэл зориг, эрх ашгийг илэрхийлэн хамгаалахын төлөө,
тэдэнд бүх талаар дэмжлэг туслалцаа үзүүлэхийн төлөө тууштай тэмцэгч.

 

5. Аливаад зарчимч, ясны шулуун шударга, тууштай зантай, асуудалд гуйвж туйлшраад эсвэл эвлэрч бөөрөнхийлөөд байдаггүй, хэнийг ч дайснаа гэж үздэггүй. Хэн нэгэнд тал засч, бялдуучлаад,
хөтлөгдөөд явдаггүй, хэлье гэсэн үгээ хэзээ ч, хаана ч, хэнээс ч эмээлгүй ил тод, шулуухан хэлдэг, олон нийтийн санал асуулгаар тодруулдаг «Шударга ёсны төлөө» шилдэг улстөрчөөр шалгарч байсан. Тогтсон байр суурь, өөрийн бодолтой, амьдралд хатуужиж төлөвшсөн хэрсүү хүн.

 

6. Өндөр боловсролтой, торгон мэдрэмжтэй, тулгамдсан асуудлыг зохицуулах, зохион байгуулах чадвартай, бий болсон нөхцөл байдлыг сайн үнэлж, цаг үе, орон зайг нь зөв олж үзэл бодол, байр сууриа тод илэрхийлдэг. Санаагаа хүнд даацтай хүргэж, араасаа бусдыг дагуулж чаддаг, тэмцэх чанар, өрсөлдөх чадвар
сайтай эмэгтэй.

 

7. Хувийн хэвшилд суурилсан анхны дээд сургуулийн нэг Отгонтэнгэр нь 21 жил оршин тогтнохдоо ахисан түвшинд магадлан итгэмжлэгдэж, «Топ 10» сургуулийн эгнээнд багтаж, тэргүүлэх зэрэгтэй их сургууль болон өргөжиж, олон мянган залууст орчин үеийн чанартай боловсрол олгож, шинэ цагийн шилдэг боловсон хүчин бэлтгэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Энэ сургуулийг үүсгэн байгуулагч, хүндэт ерөнхийлөгч тэрбээр Монгол Улсынхаа хөгжил дэвшил, хойч ирээдүйд оюуны томоохон, бодитой хөрөнгө оруулалт хийсэн буянт
үйлстэн.

 

8. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй бүтээлч хүн. Түүний санаачлан батлуулсан олон хууль улс орны өмнө анхаарал татсан, тулгамдсан асуудлыг зохицуулж, нийгмийн томоохон салбар, бүлгийн хүсэл зориг, эрх ашгийг тусган хамгаалсан эрх зүйн үндэс болж, нийгмээс, тухайн салбарынхнаас, тухайлбал, ахмадууд, эмэгтэйчүүд, оюутнууд, багш нар, эрүүлийг хамгаалахынхны зүгээс, тухайн салбарыхнаас талархал, дэмжлэгийг хүлээсэн ажил хэрэгч улстөрч.

 

9. Сонгогчдынхоо итгэл, дэмжлэгийг удаа дараа хүлээж, төрөлх орон нутгаа хөгжүүлэх, завханчуудынхаа аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа, бүрэн эрхийн хугацаандаа Завхан аймагт 100 гаруй тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалт хөөцөлдөн шийдвэрлүүлсэн. Завханыхны бахархал, нэрийн хуудас болсон, нутаг  амьтай, итгэлтэй улстөрч. Ийм хүнд итгэж болно. Итгэл дэмжлэгээр илрэх учиртай. Сонгогчийн дэмжлэгийн хариу түүний сэтгэл зүтгэлээр, Завхан аймгийг хүний хөгжлийн индексээр тэргүүлэх аймгийн түвшинд хүргэх түүний эрхэм зорилгын биелэлтээр өгөгдөж, төрөлх нутагминь цэцэглэн хөгжиж, завханчуудын амьдрал өөдлөн дэвжих болтугай.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.