2012.06.13
Дэлхийн хамгийн "ядуу" төрийн тэргүүн
Хосе Мухикагийн тухай ярьж байна. Найзуудынхаа дунд Пепе хэмээн дуудагддаг тэрээр "дэлхийн хамгийн өгөөмөр хүн".
Мухика 76 настай, тариачин төрхтэй, сайхан хоол, байгальд дуртай, жинс өмсөж, хүрэм углаж, берет малгай өмсөж явдаг. Тэр бол Уругвайн Ерөнхийлөгч Хосе Мухика билээ.
Экс партизан, Тупамаросын Үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг үндэслэгч Мухика 2010 оны гуравдугаар сарын 1-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөжээ. Энэ өдрийг хүртэл Монтевидеогийн захад байдаг даруухан фермийнхээ цэцэрлэгийг арчилсан шигээ улс төр гэж зүүдлэх ч үгүй явсан гэдэг. Тэнд эхнэр Люсия болон Мануэла хэмээх нохойныхоо хамтаар нам, гүмхэн амьдардаг байв.
Хосе Мухика 13 жил шоронд суусан бөгөөд Уругвайн Ерөнхийлөгч болно гэдэгтээ хэзээ ч итгэж явсангүй. Ямар сайндаа сонгуулийн кампаниа өрнүүлж байхдаа "Би Ерөнхийлөгч болох, гахай исгэрч сурах хоёр адилхан биз" хэмээн мэдэгдэж байхав. Гэвч ялалт байгуулж, хоёрхон жилийн дотор ард түмнийхээ хайрыг татсан Ерөнхийлөгч болж чаджээ.
Уругвайн хэвлэлээр түүнийг "Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч" хэмээн нэрлэдэг. Түүний хөрөнгө чинээ гэвэл 4.2 сая песо (165 мянган доллар)-гоор үнэлэгдэх гурван газар, гурван трактор, 1987 оны хоёр автомашин. Төрийн тэргүүний цалин 260 мянган песо (10 мянган евро). Гэвч Уругвайн лидер цалингийнхаа 90 хувийг тусламжийн төсөлд зориулан хандивладаг аж. "Сарын мянган евро надад хангалттай. Энэ мөнгөөр амьдрахгүй гээд ч яахав дээ. Үүнээс бага цалинтай олон уругвай иргэн байна шүү дээ" хэмээн Ерөнхийлөгч өгүүлж байна.
Ердөө долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч Мухика Уругвайд өвлийн улирал ирж буйтай холбогдуулан (тус улсад зургадугаар сарын 21 -нд өвөл эхэлдэг) Нийгмийн хөгжлийн яамаар дамжуулан Ерөнхийлөгчийн ордонд уугуул иргэдийг хүлээн авч түр байрлуулах санал гаргажээ. Mөн өнгөрсөн арванхоёрдугаар сард нөөц бололцоо муутай хүмүүст орон сууц олгох төсөл хэрэгжүүлдэг Plan Juntos байгуулагад 2.5 сая песо (125 мянган евро) хандивласан юм.
Үзэл бодолдоо үнэнч Хосе Мухика тэтгэвэрт гарахаараа тэтгэврийн сангийнхаа зарим хэсгийг нийгмийн төсөл хэрэгжүүлдэг төслүүдэд хандивлана гэдгээ мэдэгдсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.