Улс төрд тарьсан модоо усалж тордох цаг болсон
Энэ үг тухайн үед содон сонсогдож байв. Шинэ санагдаж байв. Ардчиллын тойрог гэгддэг Чингэлтэй хэн итгэл хүлээлгэснээр Гарьдхүүгийн Баярсайхан хэмээх эмч мэргэжилтэй, экологич мэргэшилтэй, залуухан улстөрч парламентад сонгогдсон.
Тэр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олонд хэдийнэ танигдаж, улс төрийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөж, УИХ-д өөрийн гэсэн орон зайтай болжээ. Г.Баярсайхан 2008-2012 оны парламентын шинэ өнгө төрх болж чадсан.
УИХ дахь залуусын фракцыг ахалж, "Ногоон бүлэг"-ийг тэргүүлж, шинэ содон дуу хоолойг гаргаж байсныг нь олон нийт сайн мэднэ.
УИХ-ын ёс зүйн байнгын хороог даргалан ажилласан нь түүний бас нэгэн шинэлэг, дорвитой ажлын нэг.
Яагаад ингэж хэлэв гэхээр УИХ-ын гишүүд өнгөрсөн 20 жилийн турш ёс зүйн дүрэмгүй явж ирсэн. Энэ нь юу дуртайгаа хийж болно гэсэн үг, Тиймээс л парламентын гишүүн бөх барилдаж, морь уралдуулан, гадаад дотоодоос бэлэг сэлт авч, худал хэлж, хүн гүтгэж ер нь хүссэн бүхнээ үйлддэг байлаа.
Энэ байдал өнөөгийн парламентын өнгөн дээр өөрчлөгдөж; ёс зүйн хил хязгаартай болсон. Үүнийг хийхэд Г.Баярсайханы хичээл зүтгэл, чармайлт их байв. Ёс зүйн дэд хорооны дарга болсноосоо хойш УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг батлуулахын төлөө тэрээр уйгагүй зүтгэсэн; ёс зүйн дүрэмд баригдахын хүсээгүй гишүүд үүнийг тууштай эсэргүүцэж, зарим нь ил дэмживч далд эсэргүүцэж, юм юм л болж байсан.
Гэвч Ёс зүйн дүрэм батлагдсан. Одоо УИХ-ын гишүүн гэдэг халдашгүй дархан эрхтэй, хамаагүй явдалтай, замбараагүй зантай хүн байхаа больсон. Тэд жирийн иргэдийн адил хуулийн өмнө эрх тэгш гэдгээ ухаарсан. Энэ бол парламент эрүүлжих, тунгалагшихын нэг үндэс бол-сон юм.
Үйлдэл дээрээ л гардуулчихаагүй бол гэм буруутайг нь тогтоох аргагүй хуулийг өөрсдөдөө зориулан баталсан гишүүд ёс зүйн дэд хороонд дуудагдахаасаа айдаг, бэргэдэг болоод байгаа. Түүний улс төрд тарьсан нэг том мод нь энэ. "Ногоон бүлэг"-ийн гишүү-ний хувьд тэрээр байгаль экологийг хамгаалах чиглэлээр УИХ-д хамгийн тод дуугардаг гишүүдийн нэг.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэх үед байгаль орчны асуудал, усны нөөцийг талаар Г.Баярсайхан гишүүн л дорвитой дуугарч байв. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлаар ч тэрээр өөрийн гэсэн байр суурь баримталж, эрх баригчдад дохио сануулга өгсөөр ирсэн. Агаар бохирдуулсны төлбөр авах зарчмыг тэрээр онцлон ярьдаг.
Эмч, экологич хүний хувьд энэ чиглэлээр шинжлэх ухааны үндэстэй, судалгаа, нотолгоотой зүйл гаргаж тавьдгаараа УИХ-ын гишүүдээс ял-гардаг. Өөрөөр хэлбэл төрөөр улс төрд мод тарьсан шигээ Улаанбаатарт ч жинхэнэ утгаар нь мод тарьж, ногоон бодлого баримталж яваа төрийн түшээ. Үүний илрэл бол Чингэлтэй хайрханыг төрийн тус-гай хамгаалалтад авсан явдал. УИХ-аас тусгай хууль батлан Чингэлтэй хайрханыг төрийн тусгай хамгаалалтад авснаар нийслэлийн хойморт дүнхийх эртний тахилгат хайрхан экологийн сүйрлээс хамгаалагдав.
Энэ бол Г.Баярсайхан гишүүний дөрвөн жилийн өмнө амласан амлалтын биелэл юм. Ууланд мод тарих амархан. Харин улс төрд мод тарих амаргүй. Амаргүй ажлыг эхлүүлж мод тарилаа гэхэд усалж тордохгүй бол гандах нь амархан. Тиймээс сонгогч олон Г.Баярсайханыг улс төрд тарьсан модоо усалж тордох хэрэгтэй гэж үзэж байгаа гэнэ. Монголын улс төрд мод тарих хэрэгтэй олон нийт ойлгожээ.