2012.06.08
Ангела Меркель Европын хамгийн амжилттай лидер болов
Германчуудын 80 хувь нь Ангела Меркель (Angela Merkel) өөрийн ажлаа сайн хийж байна гэж дүгнэв. Франц, Чех, Польш, Их Британи зэрэг орнуудын санал асуулгад оролцогсдын гуравны хоёр нь энэ санааг дэмжиж байна. Зөвхөн Грект л 84 хувь нь Ангела Меркелийг өрийн хямралыг туулахад буруу бодлого явуулдаг гэжээ.
Гэхдээ германчууд хөршүүдийн ийм таатай хандлагад хөөрөх хэрэггүй. Учир нь уг асуулгыг дөрөвдүгээр сарын дундаас нэг сарын хугацаанд явуулсан байв. Тэр цагаас хойш Ангела Меркелийн бодлогыг шүүмжлэгчид олширчээ. Европын орнуудын хэвлэл хорсолтой шог зурганд талбайгаа хайрлахгүй байгаа. Гэсэн хэдий ч Европ дахь Германы эсрэг санаа бодол ийм маягийн статистикаар бүрэн батлагдахгүй байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.