Ц.Дашдорж сайдын зүтгэлээр алтайчууд чанартай ус хэрэглэх боллоо
Засгийн газрын хуралдаанаар Алтай хотын иргэдийн ундны усан хангамжийг сайжруулах "Тайшир-Алтай" ус хангамжийн төслийг Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад оруулах асуудлыг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж оруулж хэлэлцүүлэн дэмжлэг авсан байна.
Говь-Алтай аймгийн төв Алтай хотын ундны усны чанар нь хүн амын ундны усны стандартын шаардлагыг хангадаггүй, кальци, магнийн харьцаа алдагдсан, хүний байгаа талаар олон судалгаа, дүгнэлт гарсан. Нөгөө талаар усны нөөцийн хэмжээ ус хэрэглээний өнөөгийн хэрэгцээг ч хангаж чадахгүй байгаа юм байна. Иймд Говь-Алтай аймгийн төвийн ундны усны энэхүү хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд тус төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг өнгөрсөн онд "Усны үндэсний төв" ТББ санаачлан, "Престиж" групп ХХК, "Престиж Инжинеринг "ХХК, Германы"Ferrostaal industrieanlagen GmbH" ХХК, "Пайплайн Инжинер Тийм" ХХК, Монгол Швейцарийн хамтарсан "Евро-Хан" ХХ Компаниуд хамтран боловсруулсан. Төслийн гол зорилго нь Тайширын усан цахилгаан станцын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 52.8 километр урт 250мм голчтой далд яндан хоолойгоор дамжуулан хүн амын ундны, ахуйн шаардлага хангасан усыг Алтай хотын оршин суугчдад тасралтгүй, найдвартай хүргэхэд оршиж байгаа юм байна.
Энэ оны гуравдугаар сард ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр тус яам, Германы " Ferrostaal industrieanlagen GmbH " компани хооронд "Тайшир-Алтай" төслийг хамтран хэрэгжүүлэх Эрмэлзэх захидалд гарьн үсэг зурсан билээ. Ийнхүү Алтайчуудын цэвэр ус хэрэглэх асуудлыг тус нутгаас сонгогдсон сайд нь санаачлан Засгийн газрын хуралдаанаар оруулж, Засгийн газрын гишүүдийн дэмжлэгийг хүлээлээ.
Тиймээс Алтайчууд чанарын шаардлага хангасан ус хэрэглэх нь ээ.
Үүнээс өмнө Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Улаанбаатар хотын цэвэр усны эх үүсвэрийн асуудалд анхаарал хандуулсан. Энэ хүрээнд "Гачуурт-эх" ундны усны шинэ эх үүсвэр барих төслийг эхлүүлсэн билээ. Ингэснээр Улаанбаатар хотын усан хангамж, түүний дотор гэр хорооллын усан хангамжийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг Сайжруулах боломж бий болсон юм. Уг төслийг Японы хамтын ажиллагааны агентлаг Жайка байгууллагын 32 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон юм. Энэ бүхнээс харахад Ц.Дашдорж сайд нутгийнхныхаа төдийгүй нийт монголчуудынхаа эрүүл мэндэд анхаарлаа хандуулаад байгаа гэсэн дүгнэлтийг хийж болох юм.