2012.04.20
Хилийн усны асуудлаар хуралдана
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Хилийн усны хамтарсан комиссын ээлжит 5 дугаар хуралдаан 2012 оны 4 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Хуралдаанаар талууд Хамтарсан комиссын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайланг хэлэлцэж, 2012 оны хамтын ажиллагаанд тусгах саналуудаа дэвшүүлж, Хилийн усны хамтарсан комиссын 2012-2013 оны төлөвлөгөө бүхий протокол гарган батлах юм.Хилийн усны хамтарсан комиссын 5 дугаар хуралдаан Их тэнгэр цогцолборт 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 09.30 цагт эхэлнэ.
Хоёр улсын хилийн усны хамтарсан комиссын Засгийн газрын төлөөлөгч, БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан, Хилийн усны хамтарсан комиссын Хятадын талын төлөөлөгч, БНХАУ-ын Усны нөөцийн яамны орлогч сайд Жяо Ёнг нар хурлыг нээнэ. Хамтарсан комиссын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар Монголын талын ажлын хэсгийн ахлагч Ц.Бадрах, БНХАУ-ын талын ажлын хэсгийн ахлагч Ли Юаньюань нар илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
Хуралдаанаар мөн Буйр нуурын усны ёроолын болон орчны газрын гадаргуугийн хамтарсан хэмжилтийн төслийн явц, хилийн усны гидрологийн харуул байгуулах, ус зүйн мэдээлэл солилцох ажлууд, хилийн усны ашиглалт, Халх, Булган голуудын эхтэй танилцах талаар талууд санал солилцоно.
Түүнчлэн, “Хамтарсан шинжээчдийн баг”-ийн 5 дугаар уулзалтын тов тогтоох болно.Талууд уулзалтын төгсгөлд Монгол Улс, БНХАУ-ын хилийн усны хамтарсан комиссын 5 дугаар хуралдааны протоколд 2012 оны 4 дүгээр сарын 21-ны 09.00-09.30 цагт БОАЖЯ дээр гарын үсэг зурж батална.

Эх сурвалж
Байгал орчин аялал жуулчлалын яам
Байгал орчин аялал жуулчлалын яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.