Дэлхий дахинд ундны ус хомсджээ
2012.03.13

Дэлхий дахинд ундны ус хомсджээ

Усны нөөцөд хүрэх асуудал дэндүү хурцаар тавигдаж эхлээд байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэх шаардлагатай байна хэмээн НҮБ үзэж байна. Францын Марсель хотноо усны нөөцийн асуудлаар Дэлхийн чуулган эхэлж байгаа агаад энэ тухай илтгэлийг НҮБ-аас тавьжээ. Дэлхийн нийт хүн амын 60 хувь амьдардаг Азид усны нийт нөөц хүн амын гуравны нэгд л хүрч чадаж байгаа гэнэ. Асуудлыг улам бүр хурцдахад хүрээлэн буй орчны өөрчлөлт, хүнсний бүтээгдэ­хүүний хэрэгцээ нэмэгдсэн зэрэг нөлөөлж байгаа юм. 2050 он гэхэд хүнсний эрэлт хэрэгцээ 70 хувиар нэмэгдэх гэнэ. Тиймээс хөдөө аж ахуй дахь усны хэрэглээ дор хаяж  19 хувиар өсөх бөгөөд ундны усны бараг 90 хувьд сөрөг үр дагавар авчрах юм байна.

Энэ тоо эцсийнх биш, учир нь усны хэ­рэгцээ нэмэг­дэж болзошгүй хэ­мээн мэргэжилт­нүүд үзэж байгаа юм. НҮБ-ын дэргэдэх ЮНИСЕФ бо­лон Дэлхийн эрүүл мэндийн бай­гууллагаас гаргасан тооцоо­гоор дэлхийн хүн амын 89 хувь өнөөд­рийн байдлаар усны нөө­цөнд хүрч чадаж байгаа боловч баярлах шалтгаан байхгүй. Учир нь 800 сая хүн урьдын адил бохир ус хэрэглэ­сээр байгаа юм.

Тэгвэл Францын буяны "Solida­ri­tes International" гэх байгууллага энэ тоог дэндүү бага хэмээн үзсэн бө­­гөөд 1.9 тэрбум хүн ундны усаар га­­чиг­даж байгаа гэх тооцоог гаргажээ.

 

Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.