2012.04.27

Улаанбаатар хотын уcaн хангамж 20 хувиар нэмэгдэнэ

Япон улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх "Гачуурт-эх үүсвэр" төсөл хэрэгжиж эхэллээ. Нийслэлийн усан хангамж, түүний дотор гэр хорооллын усан хангамжийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах үндсэн зорилготой энэхүү төсөл нь гурван жилийн хугацаанд хэрэгжих юм.
 
Туул голын ай савын Гачуурт дахь хэсэгт 21 гүний худаг шинээр барин, олборлосон усыг Монгол Улсын хөрөнгөөр байгуулах Гачуурт усан санд хуримтлуулж, хлороор ариутган цэвэршүүлнэ.

Дараа нь шинээр тавигдах 700 мм-ийн диаметр бүхий шилээр хүчитгэсэн пластик нийлмэл хоолойн магистраль шугамаар Улаанбаатар хотын Зүүн хойд бүсийн усан санд нийлүүлэгдэн нийслэлийн хэрэглэгчдэд хүрэх юм байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын усан хангамж өдөрт 20 хуртэл хувиар нэмэгдэх аж.
 
Мөн шинээр баригдах орон сууцны хорооллуудын усан хамгамжийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усаар хангахад чухал ач холбогдолтой аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.