2012.05.21

Орон сууцны зээлийн эхний 50 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэгдэв

Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" баасан гарагт Сүхбаатарын талбайд болж өндөрлөв.Иргэд "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл, орон сууц болон барилгын материалын үнийн асуудлыг ихээр сонирхож байлаа. Энэ үеэр гурван иргэнд "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрөөс зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн батламжийг гардуулсан юм.

Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан энэхүү зээлийн болзлыг 1000 гаруй хүн хангаад байгааг салбарын сайд нь хэлж байв. Харин Хөгжлийн банкнаас 200 тэрбум төгрөгийн бондыг гаргасан. Эхний 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдэж Төрийн банкинд шилжсэнийг ч энэ үеэр иргэдэд дуулгав. Тиймээс иргэд энэ долоо хоногоос зээлээ авч эхлэх юм байна.