Ц.Дашдорж: Энэ жил 11900 айлын орон сууц ашиглалтад оруулна
2012.04.16

Ц.Дашдорж: Энэ жил 11900 айлын орон сууц ашиглалтад оруулна

2016 он гэхэд 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд орон сууцнууд баригдаж дуусах хангалттай боломж бий гэж үзэж байна

Зун цаг ирэхтэй зэрэгцэн барилгын салбар үнэмлэхүйц хөдөлгөөнд ордог гэдэг. Ялангуяа энэ жил 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж, ард иргэдийгорон сууцжуулах хөтөлбөр ид өрнөнө гэдэг утгаараа барилгын салбарруу олон нийтийн анхаарал чиглээд буй. Одоогоор барилгын компаниудын нэг м.кв талбайн үнэ хэт хөөсрөлттэй байгаа гэсэн шүүмжлэл дэгдээд байгаа. Харин албаны хүмүүсийн зүгээс барилгын улирал эхэлж шинээр орон сууц ашиглалтад орох тусам үнэ буурах ёстой гэж иргэдийг тайвшруулж байгаа. Тиймээс барилгын өртөгт Сангийн яам, Газрын харилцаа барилга, геодези зураг зүйн газар, Монголын барилгачдын холбоо, Гаалийн ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд гуравдугаар сарын 5-наас эхлэн барилгын үнэ ханшийн талаар шалгалт хийж, орон сууцны нэгамметр талбайн бодит өртгийг дээдтал нь 1,193 мянган төгрөг гэж тогтоосон. Харин компаниуд энэ үнийгмөрдөх эсэхийг Барилгачдын улсын зөвлөгөөнөөр шийдэх юм.

Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдоржоос 100 мянган айлын орон сууцны эргэн тойронд буй асуудлын талаар сонирхлоо.

-Аливаа асуудлыг шийдэхийн тулд эрх зүйн орчинг сайтар хангасан байх ёстой. Тэгэхээр 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн эргэн тойронд үүсч буй асуудлыг шийдэхийн тулд ямар эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна вэ?

-Энэ хүрээнд Газрын тухай хуулийн дагуу барилга барих газрыг хэрхэн чөлөөлж авах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Жишээ нь, Хятад улсад газар нь төрийн мэдэлд байдаг учир газар чөлөөлөлтийг шийдэхэд амар. Харин хувийн газрыг яаж чөлөөлөх вэ. ард иргэдийнхээ өмчийг хэрхэн шийдэх вэ гэдэгтэй бид нүүр тулгарч байна. Нэг нь нийтийн журмаар байх хэрэгтэй. Харин хугацааны хувьд удаан байна. 'Тухайлбал, хамгийн хүндрэлтэй байршил болох 7, 14 дүгээр хороолол сүүлийн хэдэн жил дэд бүтцийн асуудлаар гацаанд байсан гэж болно. Одоогийн байдлаар дэд бүтэц тавих газрыг чөлөөлчихлөө. Тэгэхгүй бол байшин барилга урсаад явчихаар байдалтай л байсан. Гэвч газрын энэхүү асуудлыг шийдвэрлэх, газрын чөлөөлөлтийн нэгдсэн эрх зүйн орчин үгүйлэгдэж байна. Үйлдвэрлэлийн, нийгмийн дэд бүтэц нь хаана байгааг тооцож үзэж байж орон сууцны хөгжүүлэлтийг хийх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, энэ бүтцийг цогцолбороор нь харах шаардлага гарч байгааг зохицуулах хэрэгтэй гэсэн уг. Бас Монголдоо барилгын материалын үйлдвэрлэлийг төрөөс дэмжих, ялангуяа арматур болон цемент үйлдвэрлэлийн тал дээр анхаарах хэрэгтэй байгаа.

-Байшин барилга сүндэрлүүлэхийн тулд хот төлөвлөлт ихээхэн тодорхой бөгөөд нарийн зохицуулалттай байх ёстой гэдэг?

-Тэгэлгүй яахав. Томоохон хэмжээний барилга байгууламж байгуулахын тулд зөвхөн газар дээрх бус газар доорх зохион байгуулалтыг бас зохицуулах ёстой. Өнөөдөр бид тунелтйн системийг нэвтрүүлэх тухай асуудлыг дэвшүүлж байна. Энэ дагуу шинээр барилга барих гэж байгаа бол тунелийн системийг эхнээс нь шийддэг баймаар байна. Энэ нь барилга байшинг, хот төлөвлөлт хийгдсэн хойно нь сэргээн засварлах биш, эхнээс нь тохироод зохицуулаад явахын ач холбогдлыг харуулах юм. Эрчим хүчээ газар доогуур орлуулж болох ямар боломж байна, хаана хэрэгжүүлэх боломжтой гэдэг асуудал байна. Тэгэхээр хот байгуулалт, дэд бүтцийн эдгээр асуудлыг шийдэхийн тулд барилгын тухай хууль, хот байгуулалтын тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна.

-Барилгын м/кв-ын үнэ зах зээлийнхээ урсгалаар хувьсдаг. Сүүлд тогтоосон 1,193 мянган төгрөг хэдий хугацаанд хучин төгөлдөр байх бол?

-Барилгын бодит үнийг 1,193 мянган төгрөгөөр тогтоосон нь энэ ондоо үйлчлэх үнэ гэж хэлж болно. Дараа жил нь барилгын материалын холбогдолт бүхий л судалгааг ахин явуулж, индексжүүлнэ. Тэгэхээр тухайн үед мөн шинэ бодиТ үнэ гарч ирэх юм. Гол нь бүх барилгын компанид энэ унийг шахаж байгаа биш. Ерөнхийдөө дундаж .орлоготой иргэдэд зориулж байгаа энэ хөтөлбөрийн хүрээнд м/кв-ынхаа унийг хоё'р сая төгрөг гээд байвал, үүнийгээ заавал буулга гэхгүй. Хөтөлбөрөөс гадуур орон сууцаа ямар үнээр зарах нь компанийн өөрсдийнх'; нь асуудал шүү дээ. Гэхдээ тодорхой төвшинд энэ салбарт үйл ажиллагаа явуулж, оролцож байгаа бол нийгмийн ухамсартай л байх хэрэгтэй. ,60 хувийн ашгаа олоод явах уу, 30 хувийн ашгаа олоод, иргэдийнхээ хэрэгцээг хангаад,, төрөөсөө дэмжлэг аваад явах нь дээр үү гэдгийг бодох л хэрэгтэй, ухамсарлах л хэрэгтэй.

-Одоогийн байдлаар жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах банкны шаардлага хангасан хүмүүс хэр байгаа бол?

-Ер нь одоогийн байдлаар банкны шаардлагыг хангасан 537 хүн байна. Эдгээрээс 34 хувь нь орон сууцны нэг ам метрийг 1,2 сая төгрөгөөр, 30 орчим хувь нь 1,4 сая төгрөгөөр авахаар гэрээгээ байгуулсан байна. Үлдсэн нь нэг сая төгрөгийн үнэтэй орон сууц авахаар гэрээгээ байгуулсан байна.

-Иргэдэд жилийн зургаан хувийн зээл олгоход 200 тэрбумын бондын санхүүжилт гаргаж байгаа. Энэ хэр боломжийн санхүүжилт гэж бодож байна вэ?

-Ерөнхийдөө энэ хөтөлбөрийн төсвийг 200 тэрбумаар харж , хязгаарлаж болохгүй л дээ. Энэ бол эхлэл. Цаашдаа хэрэгжээд явах тусам эх үүсвэрийг нь зах зээл дээрээс гаргаж ирэх л учиртай ийм асуудал. Орон сууцны хөтөлбөрт хамрагдах Капитал банк, Төрийн банкийг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу сонгосон юм.  Одоогоор бол 200 тэрбумын бондын эх үүсвэр буюу сая дуусч байна. Цаашдаа банкуудыг татан оролцуулах, энэ талаарх асуудлыг шийдэхээр Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Тавдугаар сарын 1-ний дотор энэ асуудлыг шийдэх шаардлага байгаа бөгөөд бололцоо бий юм. Энэ талаар Барилгачдын улсын зөвлөгөөнөөр цаашид хийх ёстой ажил болон, төлөвлөгөөг гаргах болов уу гэж бодож байна.

-Хоёрдахьжагсаалтаар нэмжбатлагдсантай нийлээд 127 мянга гаруй орон сууцны барилга барих төлөвлөгөө 2016 он гэхэд бүрэн хэрэгжих болов уу?

-Ерөнхийдөө дүгнэвэл, 2016 он гэхэд хөтөлбөрийн хүрээнд орон сууцнууд баригдаж дуусах хангалттай боломж бий гэж үзэж байна. Учир нь энэ жил гэхэд, барилтын гүйцэтгэлээс харахад, 11900 айлын орон сууц ашиглалтад орж болох нь. Нэг жил зургаан сарын дараа 25 мянган айлын орон сууц ашиглалтан д орж болох бололцоо хангагдаж байна гэсэн уг. Сүүлд нэмж батлагдсанаар 127 мянган айлын орон сууцнаас одоогийн байдлаар улсын хэмжээнд барилгуудын гүйцэтгэл 30-90 хувийн гүйцэтгэлтэй байна гэж шалгалтын дүнгээр гарсан.

-Барилгачдын улсын зөвлөгөөнөөс ард иргэд ихээхэн зүйл хүлээж байгаа болов уу. Ямар асуудлуудыг шийдэх бол?

-Нэн тэргүүний асуудал болсон барилгын компанийн тогтоож байгаа нэг м/кв-ын унийг ямар байдлаар хязгаарлах вэ гэдгийг шийдэх юм. Өөрөөр хэлбэл, саяны шалгалтаар гарсан бодит үнэ болох дээд тал нь 1,193 мянган төгрөгийг төрийн зүгээс санал болгож, компаниуд энэ дунг барьж чадах уу гэдгийг хэлэлцэнэ гэсэн уг. Түүнчлэн өөр нэг асуудал бол хөтөлбөрийг цаашид энэ хэвээр ур дүнтэй байлгахын тулд хөрөнгө төсвөө хэрхэн шийдэх вэ, арилжааны банкуудыг хэрхэн татан оруулах вэ гэдэг асуудал байна. Түүнчлэн жишээтэй хэлбэл, эхнэр нөхөр хоёр байлаа гэхэд, нөхрийнхөө нэр дээр хуучин байраа болгоод, эхнэр нь шинээр байр авах нь байгааг яаж шийдэхийг ярилцах юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.