2012.04.09
Орон сууцны санхүүжилтийн корпорациас мэдээлж байна
Орон сууцны санхүүжилтийн корпораци “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 2012 оны 03-р сарын 12-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн билээ. 2012 оны 04-р сарын 1-ний байдлаар буюу ажлын 15 хоногийн хугацаанд “Анх удаа орон сууц худалдан авч байгаа, 55 м2-аас дээшгүй хэмжээтэй орон сууц сонгосон” байх шаардлагыг хангасан 345 иргэний материалыг албан ёсоор хүлээн аваад байна.
Дээрх 345 зээл хүсэгчдийн материалыг хөтөлбөрт оролцогч арилжааны Төрийн банк, Капитал банкуудад хүргүүлсэн бөгөөд ойрын хугацаанд судлаж зээлийг олгож эхэлнэ. Хөнгөлттэй зээлийн талаарх мэдээллийг 10 хоног тутамд мэдээллэх болно.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.