“100 мянган айлын орон сууц” үзэсгэлэн хойшлов
2012.03.30

“100 мянган айлын орон сууц” үзэсгэлэн хойшлов

Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвөөс өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 31-ний хооронд ОХУ-ын Соёл, шинжлэх ухааны төвд зохион байгуулахаар зарлаад байсан “100 мянган айлын орон сууц” үзэсгэлэнгийн товыг хойшлуулжээ. Засгийн газраас баталсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэдэд цогц мэдээлэл хүргэх зорилгоор зохион байгуулахаар төлөвлөсөн тус үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 12-нд нээлтээ хийхээр болсон байна.

 

Үзэсгэлэнд зөвхөн “100 000 айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан болон цаашид хамрагдах орон сууцны барилгын компаниуд оролцох юм. Мөн үзэсгэлэнгийн хүрээнд энэ хөтөлбөрийн талаарх хууль эрхийн актууд,хэрэгжүүлэгч талуудын дүрэм, журам зэрэг холбоотой мэдээллийг нэг цэгээс олгож, тусгай хэвлэл тараах юм байна.

Эх сурвалж
Улстөрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.