Орон сууцны зээлд хамрагдахыг хүсвэл материалаа бүрэн бүрдүүлээрэй
2012.04.01

Орон сууцны зээлд хамрагдахыг хүсвэл материалаа бүрэн бүрдүүлээрэй

100 мянган айлын орон сууц'' хөтөлбөрийг сонирхон, энэ хөтөлбөрт хамрагдаж байртай болох гэсэн иргэд олон байгаа. Гэвч ямар материал бүрдүүлж, хаана хэнтэй очиж уулзахаа мэдэхгүй байгаа иргэд олон байна. Тиймээс энэ төслийг хэрэгжүүлэхэд оролцож буй байгууллагуудадаа ч, өөртөө ч хүндрэл учруулаад байгаа. Зорьж ирчихээд бүрдүүлэх материал нь дутуу гэх шалтгаанаар буцах хүн олон байна хэмээн мэргэжлийн хүмүүс хэлдэг.


Тиймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд Барилгын мэдээлэл, судалгаа, сурталчилгааны Координат Инфо компаниас зохион байгуулсан "Шинэ орон сууц экспо 2012" үзэсгэлэнгийн үеэр иргэдийг энэ талын мэдээллээр хангах зорилгоор семинар зохион байгуулж байсан. Өнгөрсөн долоо хоногт "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд зээл олгох журмаа баталсан тухайгаа банкныхан дуулгасан. Уг журамд ОССК-иас тавьсан шаардлагад нийцсэн иргэд "Капитал банкинд дараах зээлийн материалыг бүрдүүлж өгөхөөр журамласан байна.

ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХ ЗЭЭЛДЭГЧИД ТАВИХ ШААРДЛАГА:

1. Банкны салбар, нэгж оршин буй тухайн орон нутагт байнгын оршин суугч байх
2. Сүүлийн 1.5 жилээс дээш хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, цаашид тогтвортой ажиллах
3. Хувиараа бизнес эрхлэгч бол сүүлийн 1.5 жилээс дээш хугацаанд тухайн бизнесийн үйл ажиллагааг тогтвортой эрхэлсэн, үйл ажиллагааны орлого баримтаар баталгаажсан байх
4. Хэвийн зээлийн үлдэгдэлтэй байж болох бөгөөд зээлдэгчийн бүх зээлийн төлбөрийг өрийн дүнд оруулан тооцсон байх
5. Өрхийн өр, орлогын харьцаа татварын дараах орлогын 45 хувиас ихгүй байх
6. Хамтран зээл хүсэгч нь зээл хүсэгчийн гэр бүлийн гишүүн байх бөгөөд тухайн зээлийн зээл, хүүний төлбөрийг хамтран төлөх санхүүгийн чадвартай байх /Гэр бүлийн гишүүд гэдэгт эхнэр, нөхөр, эцэг, эх, ах, эгч хамаарна/

ЗЭЭЛ ХҮСЭГЧ ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛЭХ ЁСГОЙ

1. Зээл хүссэн өргөдөл
2. Зээл хүсэгч болон хамтран зээл хүсэгчийн анкет
3. ЦЕГ-ын тодорхойлолт /нэгсарын дотор авсан байх/
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажльш албаны тодорхойлолт /нэг сарын дотор авсан байх
5. Байнга оршин суугаа Засаг даргын тодорхойлолт /Ам бүлийн гишүүдийн овог нэрийн хамт/ 14 хоногийн дотор авсан байх
6. Түр барьцаа хөрөнгийн хувьд Улсын бүргэлийн ерөнхий газраас авсан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /14 хоногийн дотор авсан байх
7.Дундын өмчлөлийн эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих бол энэ талаархи гэр бүлийн гишүүд, хамтран өмчлөгч нарын бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл, итгэмжлэл
8. Орлого нотлох бусад баримт буюу харилцаа, хадгаламж, картын дансны хуулбар
9. Банкнаас щаардсан бусад бичиг баримт

ЦАЛИНТАЙ ХОЛБООТОЙ БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

1. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажсан хуулбарыг эх хувьтай тулгаж авах /сүүлийн хоёр жилийн хугацаанд төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болон ажил албан тушаалын өөрчлөлтийн хавсралтын хуулбар/
2. Ажил олгогч байгууллагад үндсэн ажилтнаар ажиллаж байгаа хугацаа болон сарын дундаж цалингийн тухай ажлын газрын тодорхойлолт
3. Хөдөлмөрийн гэрээ
4. Ажлын газрын үнэмлэхний хуулбар
5. Бусад цалин, орлогыг батлах баримт
6. Хийснээр цалинждаг, улирлын чанартай ажилтай тохиолдолд цалингийн тогтвортой байдлыг батлах баримт

ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЭЛДЭГ БОЛ

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар, ҮТЕГ-ын улсын бүртгэлийн албаны тэмдгээр баталгаажсан хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулагчдын хооронд хийсэн гэрээ /Нотариатаар баталгаажсан хуулбар/
2. Сүүлийн хоёр жилийн татварын албаар баталгаажсан санхүүгийн тайлан
3. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, лиценз, ажлын байрны дүгнэлт /Нотариатаар батал¬гаажсан хуулбарыг эх хувьтай нь тулгаж авах/
4. Эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагааг батлах батлах бусад баримт, /нэг жил таван сараас доошгүй хугацаанд/
5. Өрхийн болон бизнесийн үйл ажиллагааны орлого, зарлагын баримт, үр ашгийн тооцоо болон бараа материалын үдцэгдлийн тайлан, орлого зарлагыг тэмдэглэсэн хувийн тэмдэглэл, татвар төлөгчийн цэнхэр дэвтэр

ХАМТРАН ЗЭЭЛ ХҮСЭГЧИЙН ЗҮГЭЭС БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

1. Хамтран зээл хүсэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил орлогоо тодорхойлох
2. Зээлдэгч болон хамтран зээл хүсэгчийн хоорондын холбоог тодорхойлох
3. Хамтран зээл хүсэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил бичиг баримт бүрдүүлнэ.
Нийтлэлч
М.Уянга
Эх сурвалж
Өдрийн шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.