С.Ганбаатар: Би "Ерөнхий сайд" болмоор байна
УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар
2017.02.14

С.Ганбаатар: Би "Ерөнхий сайд" болмоор байна

Энэ удаагийн “Ярилцах танхим ”-д УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг урилаа.

-Сонгуулиас хойш та нэлээд нам гүм байлаа. “Эрэн сурвалжлаад” энэ хүн хаачив гэсэн олон хүн байх шиг байсан. Улс торд иргэний дуу хоолой болж гарч ирж байна гэж ойлгож болох уу?

-Найман сар энэ 65-ын бүлгийг харлаа. Улс орны минь амьдралыг цэгцэлчих болов уу, дорвитой бодлого хэрэгжүүлчих болов уу гэж, байдаггүй шүү. 12 жил завсаргүй төрд зүтгэчихсэн хүн чинь амармаар санагддаг юм байна. Тэгээд харлаа. Ер нь хэрэг алга. Кнопчдын цуглуулга шиг л юм харагдаж байна. Иргэдийн амьдрал энэ найман сарын хугацаанд дээрдэж өөрчлөгдсөн юм алга. Хамгийн аюултай юм нь төр барьцаалагдчихсан байна.

Би УИХ-ын гишүүнээр дөрвөн жил ажиллахдаа яг л үүнииг хэлдэг байсан. Болиоч, иргэдийн төлөө шийдвэр гаргаач гэж. Иргэдийн төлөө гаргах ёстой шийдвэрээ бусдад битгий худалдаач ээ гэдэг байсан. Зарим талаар бас ад болсон байх. Ингээд үндсэндээ дуугарахаас өөр аргагүй байдалд орж байна. Монголчууд нэг бодлын уужуу тайван ч гэлээ нөгөө бодлын их аминчхан улс юм уу даа.

Төрөхдөө талбай дээр төрчихсөн юм шиг хэдэн нөхдүүд эсвэл дуугарах ёстой юм уу. Олон сайхан эх орончид зүтгээд байгаа ч цөөндөж байна. Нэг ийм үг байдаг даа. Өөрийн мал руу дайраагүй чоныг өлзийтэй гэж магтах гэж. Яг л өөрийнх нь гэрээс хулгай хийгээгүй л бол тэр их сайн чоно болж таарч байна л даа. Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийг хулгайлж байгаа чоньгг бид өөр рүү нь дайраагүй чоно болохоор л өлзийтэй гэж магтах тэнэгийн үлгэр гшгг болчих гээд байна даа.

-Та манай төр барьцаалагдчихжээ гэж хэллээ. Хэнд, юунд барьцаалагдсан гэж хэлэв?

-Барьцаалагдсан төр гэдгийг би зохиож хэлж байгаа юм биш. Дэлхийн банкньг хэллэг шүү. Дэлхийн банк, Валютгын сан, Олон улсын том байгууллагууд буурай орнууд яагаад хөгжихгүй байна вэ гэдэгт “pledged state” буюу барьцаалагдсан төр гэж би орчуулаад байгаа юм. Өнөөдөр чи бодоод үз. Манай төрөөс гарч байгаа шийдвэрүүд нь зөвхөн хэдэн бүлэглэлд зориулагдаж байна. Оюутолюй дээр ч Тавантолгой дээр ч тэр. Тавантолгой дээр зөвхөн МСS гэдэг компанийн өрийг цайруулахын тулд Тавантолгойн уурхайг миний сониноос уншсанаар бол 1.5 тэрбум амдолларын өрөнд явуулж байна.

Энэ бол барьцаалагдсан төр. Эрдэнэтийн 49 хувийг оруулж ирээд төр авах уу, үгүй юу гэдэг дээр ичмээр үгнүүд ярьж байна Энэ бол төр барьцаалагдсан байна гэсэн үг. Тэгэхээр барьцаалагдсан төрийг барьцаанаас нь салгах аяныг жирийн иргэн бид хийхгүй бол болохгүй.

Ер нь төр гэж юу юм бэ. 76 гишүүнийг хэрэггүй шүү дээ. Төрийн түшээ л гэдэг. Төрийн зарц гэсэн үг. Харин гурван сая хүмүүсийн эрх ашгийг төр гэнэ. Ирээдүйд төрөх олон сая монголчуудын эрх ашгийг төр гэж нэрлээд байгаа юм. Газар нутаг, хүмүүсийн эрх ашиг хоёр нийлж байж төрийг бий болгодог. Тэгэхээр үүнийг барьцаалчихаад байна.

-Тавантолгой,    Оюутолгой, Эрдэнэт гэх мэт манай улсын эдийн засгийг тэпэдэг “саалийн үнээ” бидэнд бий. Гэсэн ч бидэнд эдгээрээс орж ирж байгаа орлого дутмаг байна. Бондын өрөө төлөхийн тулд иргэдээс хандив аваад эхэлчихлээ. Үүнээс өөрөөр мөнгө босгох ямар гарц гаргалгаа байна вэ?

-Бид Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийг тавиад туучихлаа. Одоо яах вэ гэж бодуупахаар Баабар тэргүүтэй хөлсний нийтлэлчид ажиллаж эхэлнэ. Ажиллаж байгаа. Өнөөдөр Эрдэнэтийн асуудалд бүгд биеэ үнэлэгч болсон юм шиг санагддаг. Энэ эдийн засгийн сургуулийн багш нар, эго олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд ШУТИС- ын багш нар юу хивдэг юм бэ. Манай эрдэмтэд хаана байна. Шог зураачид хаана байна. Бүгд худалдагдсан юм уу. Тэдний мэргэжлийн үнэнч байдал хаачив. Гэхдээ би монгсшьш амиа бодсон зарим эрдэмтдэд баярладаг. Ганбаатарт дуугарах боломж өгч байна. Уг нь Ганбаатараас өмнө тэд дуугарах байсан.

Эдийн засагч,сэтгүүлч гэх мэт улс 1+1=2 гэдгийг тайлбарлдаг болохоос Засгийн газарт гурав гэж гарах нь ашигтай юу тав гэж гарах нь ашигтай юу гэдгийг бодох ёсгүй. Гэтэл эд өнөөдөр гурав гэж гарга гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, олигархиуд, Засгийн газар хариуг нь захиалаад байна. Жишээ нь, Эрдэнэтийн 49 хувь дээр л гэхэд төр хувийн өмч рүү дайрах нь, нийгэмчлэх нь гэсэн сөрөг пиар явж байгаа. Би хариултыг нь хэлээд өгье. Төр уул уурхай, бизнестэй хутгалдвал муухай гэж д их ярьж байна.

Төр уурхай ажилуулж чадахгүи байж болно. Төр уурхайн менежмент хийхдээ муу байж болно. Төр уурхайтай байх нь муу юм биш. Төр уурхайн өмчлөлтэй байх нь муу асуудал биш. Эд албаар төрийг муухай харагдуулах гэж хольж тайлбарлаад байгаа юм. Одоо хар. Монгол төр муухай, Таванголгойг хувьд өгье гээд яриад байна. Хувь нь хэн юм гэхээр Шиньхуа гэдэг компани юм.

Шиньхуа нь юу юм гэхээр хятадын төрийн компани шүү дээ. Тэгэхээр Монгол төр баба хятадын төр сайхан гэж хэлэх гээд байна уу даа. Энэ нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, төрийн өмч хувьд очоод гялайгаад гялтайсан нь хаана байгаа юм. Нэг жишээ хэлээд өг дөө. Төрийн өмч байж байгаад хувьчлагдсан энэ олон гутлын үйлвэр, нэгдлүүд, одоо хаана байна. Одоо зүгээр л түрээсийн лангуунууд болсон.

-Энэ асуултад эдийн засагчид ихэнх нь юу гэдэг вэ гэхээр Тавантолгой, “Энержи ресурс” хоёрыг харьцуулаад үз гэж хэлдэг шүү дээ?

-“Энержи ресурс” чинь реклам л сайтай болохоос өрөнд орчихсон. Өрөндөө Тавангалгойг өгөх гээд ядраад явж байгаа газар. Сарынхаа хүүнд гэхэд хэдэн арван сая ам доллар төлдөг. Түүнийгээ нөгөө үйлдвэрлээд байгаа уцдаа, утасны орлогоороо ч төлж чадахгүй адарсан улс боллоо. Тэд төрийн зарим нэг улстөрчдийг барьцаалсан байж болно.

Рекламтай байж болно. Энэ нь тэд сайн гэсэн үг биш. Эрдэнэтийн 49 хувь тэгвэл төрд байх нь яагаад сайн юм бэ гэж чи надаас асуу. Чи бодоод үз. Путин яаж Орос орныг аварсан бэ гэхээр Абрамович, Березовский гээд олон том том компаниудьш хувийг төрд авсан учраас Орос орон боссон. Өнөөдөр Чилийн том ордуудыг яриад байна. 100 хувь төрийнх нь өмч. Дайчин Тамсаг гээд л яриад байна. Манай нефтийг хэн аваад байна гэж бодож байна.

Петрочайначинь хятадын төрийн өмчит компани шүү дээ. Өнөөдөр Норвеги дэлхийд гайхуулж байна гэдэг. Норвегийн уул уурхайн бүх том компани 100 хувь төрийн өмч, Төрийн өмчийн компаниудад шахаа явж байгаа нь үнэн. Энэ бол муу зүйл. Шахаа явуулаад үүнийг нь гааруулж дампуурахаар нь худалдаад авчихна гэж байгаа улс төрчдийн бүлэглэл нь муу зүйл болохоос биш төр хувьдаа үйлдвэртэй байх нь муухай зүйл биш шүү. Харин муухай харагдуутж байгаа шахааг хянах маш олон аргууд бий. Үүнийг улстөрчид хийхгүй байна.

-Гишүүн байхдаа та төрийн компанид нүүрлэсэн шахааны бизнесийн талаар юу хийсэн бэ?

-Би ёстой амаа цангатал хэлж босоо, хэвтээгээрээ дуудуулж зүтгэж байсан шүү. Үүн дээр би харин хэлэх үгтэй. Гишүүн байхдаа амаа үдүүлсэн мэг дуугүй байснаа одоо дуугараад байгаа юм биш. Би харин энэ тал дээр нүүртэй. Харин одоо МУИС-ийн эдийн засагчид дуугараасай. Юу гэвэл, 49 хувь нь яг хэдэн төгрөгийн үнэлгээтэй ю гэдгийг өнөөдрийг болтол хэн ч гаргаж ирж ярихгүй байна. Тэр доор байгаа баялаг хэдэн жилийн настгай вэ.

Энэ янзаараа ухвал 20 жил ухна гэсэн тооцоог сонин дээрээс уншсан. Оюутолгойн тухайд би баримттай ярьдаг бол Эрдэнэтийн тухайд сонины мэдээллээр ярьж байна. Жилд хоёр сая ам.долларыг ногдол ашиг нэрээр Оросуудад өгдөг. Тэгэхээр 20 жил жил бүр хоёр сая ам.доллар өгнө гэдэг ург хугацаандаа 40 сая ам.долларыг оросуудад өгөх нь байна. Түүнийг бид 400 сая ам.доллараар худалдаж аваад байгаа Юм биш үү. 40 сая ам.долларыг 400 сая ам доллараар худалдаж авах хэрэг байдаг юм уу.

Хоёрдугаарт, 49 хувь оросод байгаа тохиолдолд Монгол өөрөө “Рио Тинго” шиг луйвар хийж ажиллаж байгаа. Яагаад гэвэл ГОК гэдэг үйлдвэрээс шахаа энэ тэр гээд баахан танаж байгаа юм. Буруу л даа гэхдээ л Монголд үлдэнэ. 5000 ажилчинтай. Болсон болоогүй баахан илүүдэл хүмүүст цалин өгч байгаа юм. Цаана нь дахиад 30004000 хувьцаа эзэмшигч бий.

Ингэхээр 8000-9000 хүнийг орлогожуулдаг. Үүн дээр тамирчдыг ивээн тэтгэнэ гээд баахан зардал хасч хасч байгаад үлдсэн мөнгөө 49:51 гэж хуваадаг. Монголд энэ нь хэрэгтэй байх нь. Гуравдугаарт, ГОК- ийн ажилчид бол зүгээр нэг эрэг, шураг, машин биш. Тэдний зүрх сэтгэл 30 гаруй жилийн хугацаанд хөдөлмөрлөж Эрдэнэтийг үйдцвэр болгож хөл цээр нь босгосон. Хүмүүс зэсийн баяжмалыг үйлдвэрлэсэн учраас тэр хүмүүст энэ 49 хувийн асуудал хамаатай.

-Та нэг хэсэг чимээгүй болсон. Дахин гарч ирж байгаа нь улс төрийн зорилготой юу?

-Улс төрийн зорилготой. Хүмүүсийг сэрэмж хүмүүст санаа бодол өгч, барьцаалагдсан төрийг барьцаанаас нь салгана гэдэг бол улс төрийн асууцал. Улс төрийн зорилго. Довоо шарлуулаац байвал цаана чинь хулгай гаарна. Мэдлэггүйн доор боол, хуульгүйн доор хутгагай гэдэг үг манай өнөөгийн нийгэмд утгаа олчихлоо.

Гэртээ байгаад хувийн бизнес хийгээд залуу улс төрчдийг хүмүүжүүлье гээд “Залуу улс төрчдийн академи” гэдгийг байгуулъя гээд нэг хэсэг явлаа. Надад ч энэ нь амар байлаа, Гэхдээ би тэмцэнэ. Улс төрд зүтгэнэ. Монголчууд ухаантай дуугүй хүмүүсийн цуглуулга болж байна.

-Таны хувьд ямар нэпн шинэ нам дахиад байгуулаад орхийг нь татаад явах уу, эсвэл тэмцэгчийн замаасаа бүх зүйлийг эхлэх үү?

-Ямар шаардлага байна түүгээр нь явна. Талбай дээр гараа жагсах шаардлагатай бол жагсана. Ойрын үед УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрт шаардлага хүргүүлж энэ барьцаалагдсан, эдийн засгийг авч явах чадамжгүй болсон өрнөөс өрний хооронд явж байгаа, бадар барьж гуйхаас өөр хийх юмгүй болсон энэ төрд гарц гаргалгааны тал дээр бичсэн нэлээд их зүйлс байгаа.

Үүнийгээ санал болгоно. Хийхгүй, хүлээж авах боломжгүй гэвэл үүнээс илүү ямар саналууд байгаа юм бэ гэдлийг нь асууна. Биднийхээс илүү санал байвал дэмжинэ. Байхгүй бол өөрийн саналуудыг бариад хэлэлцээрт суухаас өөр аргагүй. Тэд үгүй, үүнийг хийх боломжгүй гэж тооцвол бид дараагийн тэмцлийн хэлбэрт орно, Мэдээж энэ хэцүү ажил.

-Таныг ийм байдлаар ажиллавал шантаажилж байна гэж харах юм биш үү?

-Намайг юу гэж нэрлэж яаж харах нь хамаагүй. Олон талт тэгж үзэхгүй. Харин олон нийтэд тэгж ойлгуулах хүмүүс мундахгүй байх. Өнгөрсөн 10 гаруй жил хүмүүсийн цалинг би зургаан удаа нэмж байсан.

Үүнийг тэд тухайн цаг үе болгонд шантааж гэж гэрлэж байсан. Би сүүлийн 5-6 жил шантааж хийсэнгүй. Та нарын цалин нэмэгдсэн юм уу. Намайг шантаажаар дуулгуулаад тэмцэж явахад дөрвөн удаа тэтгэвэр нэмэгдэж байсан. Өнөөдөр уул уурхайн баялгийн үндэсний үзэл гээчийг ярилаа.

Үүнийг огт ярихгүй байвал хөгжих гээд байсан юм уу. Ямар ч байсан монголчууд амиа бодогчид биш. Үнэнийг ярьдаг их олон хүн байдаг гэдгийг ойлгуулж ярилаа. Бусдын төлөө өөрийгөө золиослох чадваргүй үндэстэн дандаа боол байдаг гэж айхтар үг бий.

Одоо бол хамгийн аймшигтай нь үндэстэн даяараа зугаа цэнгэл рүү хошуурч байна. Бөх, морь, мисс гурваа үзээд л давхилдаад байна. Тэгэхээр мөхөж байгаа үндэстэн л зугаа цэнгэлдээ хошуурдаг гэсэн айхтар үг бий.

-Та бол тэмцэгчийн замналаас улс төрийн карьераа эхлүүлсэн. Төрийн түшээ болж үзсэн. Намын даргын суудал ч танд байсан. Энэ бүх шат, индрийн алин дээр нь ажил хийхэд илүү амар хялбар байж дээ гэж боддог вэ?

-УИХ-ын гишүүн болох нь гуцамжинд орлихоос хамаагүй дээр. Бас ч гэж Дубайн гэрээний үндсэн мөн чанарыг би гудамжинд байсан бол олох ч үгүй байсан. Нууц гэрээнүүд байлаа шүү дээ. Түүнийг ард түмэнд дэлгэж байсан.

Хоёрдугаарт, өнгөрсөн дөрвөн жилд гуцамжинд бараг зургаан жил орлисон санаа бодлоо УИХ-ын индэр дээрээс дөрвөн жил ярихад маш сайн ойлгуулж чадсан. Дайралт нь хэцүү ч гайхалтай том боломж байсан. Тэгэхээр ер нь одоо би яамаар байна гэхээр Ерөнхий сайд л болмоор байна. Тэгвэл би энэ гэрээнүүдийг өөрчилж хэлэлцээрт сууна.

-ХҮН намын тухайд та дарга нь болж явсан. Энэ намыг таныг үгүй хийчихлээ гэж ярих олон хүн тухайн үед байсан. Алдаа нь хаанаа байсан юм бэ?

-Би гишүүн шиг гишүүн явсан учраас намын дарга гэж ийм л байдаг болоосой гэж овоо урам өгч байсан үед залуус надад санал тавьж байсан. Тэр үед би ч гэсэн шинэ залуу, зөв хүмүүсийг улс төрд оруулах гишгүүр нь би болъё, нэмэр болъё гэж бодсон. Би орсон. Намын даргаар би сонсогдсон.

Тэгээд л бид чинь хүч аваад бяр ороод ард түмэн ч хүрээлээд ирэхийн аддад хүчний байгууллагатайгаа нийлж байгаад АН-ын удирдлагууч МАН-ын удирдлагууд ч орсон байх. Хамтдаа нийлээд дайрчихсан. Хэвлэл мэдээллээр сөрөг пиарууд ч цацагасан. Хөорхий дөө надаас хайж хайж ганц өө олсон нь Лондонд миний төгсөж чадаагүй сургуулийн орж ирсэн. Би төгсөөгуй нь үнэн. Би хэзээ ч төгссөн гэдэггүй, Гэхдээ УИХ-ын гишүүний анкет дээр бичсэн нь миний алдаа байсан.

-С.Ганбаатар шиг хүн л намын суудалыг үнэлж иргэдийн дунд нэр хүндтэй гарч ирсэн намыг улс төрийн тавцан дээрээс арчлаа гэсэн яриа их гарсан. Та үүн дээр нэг их тайлбар өгөөгүй санагддаг?

-Надад тайлбар өгөх боломж гараагүй. Над руу дайрсан намайг буруутгасан энэ мессэжүүдийг чинь маш их мөнгөөр хүчтэй ярьсан. Зурагг радиогийн маш үнэтэй цагуудаар ярьсан. Сонгуульд дөхчихсөн үе байсан. Тэгвэл би танайхаар одоо тайлбар өгч байгаадаа баяртай байна. Үүнийг асууж байгаад чинь баярлалаа. Яг эсрэгээрээ зүйл болсон шүү.

Гишүүд маань листээ үнэлээд эхэлчихсэн юм. Үүнийг цаанаас нь зохион байгуулалттайгаар дөгөөгөөд хутган үймүүлэх гэсэн санаанууд их байсан. Одоо би ийм зүйлийг ярьж цагаа үрмээргүй байна. Залууст би боломж өгөх гэж оролдсон. Дахиад ч үргэлжлүүлнэ.

-Дахиад нам байгуулах уу?

-Улс төрд гарч ирэх залууст хүч өгнө. Нам байгуулах хэлбэрээр л энэ нь илэрнэ.

-Би ерөнхий сайд болмоор байна” гэлээ. Тийм боломж хэзээ гарч ирнэ гэж бодож байна?

-Энэ бүлэглэлүүд гэнэт ухаараад зөв шударга хүмүүс нь төрд гараад яваг дээ гэж бодож, сэрэх болов уу гэж би хүлээхгүй. Зөв шинэ залуустай хүчээ нэгтгэж байж ажиллана. Тэд надад ийм боломж олгоно.

-Танд залуусын дэмжлэг ирнэ гэсэн иттэл мэдрэгдэж байна уу?

-Залуус жил ирэх тусам улам их сэрж байна. Сая гэхэд л би найман их дээд сургуулиас лекц унших урилга авлаа. Ер нь тэдний идэвх их сэргэсэн байна. Залуус бид зүгээр хараад яваад байх нь гол биш. Бидний ирээдүй маш эрсдэлгэй болчихлоо гэдгийг залуу хүн болгон мэдэрч ойлгож байна.

-Жирийн иргэн болчихоор гишүүн байсан үеийнхээс хүмүүсийн хандлага хэр өөрчлөгдөж байна?

-Нэг их өөрчлөгдөөд байгаа юм алга. Г эхдээ нэг зүйлийг хэлье. Би бас УИХ-ын танхимд ганцаараа цөөдөж боорлуулж байсан хүн. МАНАН-гийн засгийн газар эдийн засгийг ийм хар нүх рүү оруулсан шүү дээ. Ийм нөхцөлд Ц.Даваасүрэн О.Баасанхүү, Т.Аюурсайхан, С.Жавхлан, Х.Болорчулуун нарын гишүүд үнэхээр дайчин зүтгэж байгаа. Хүний олон хүнээ барьдаггүй юм гэдгийг харуулж улам бүр хичээгээсэй. Миний хувьд XIII хорооллын байрандаа амьдарч байна. Алхдаг хэвээрээ. Хань, ижил үр хүүхэд минь хэвээрээ. Шалан дээр байгаа хүнийг түлэхчихээр шалан дээрээ л унана шүүдээ.

-Танд АН, МАН-аас манайд орооч гэсэн санал ирж байна уу?

-Манай зарим найзууд тэгдэг юм. Үгүй ээ чи мөн тэнэг хүн ээ. АН-аас чамд маш том санал тавьж байхад чи орчихгүй. МАН-аас их боломжийн том санал тавьж байхад чи орчихгүй яав гэсэн найз нөхдийн чин сэтгэлийн үг байна л даа. Би тэгж бүлэглэлд ороогүй өөрийн байр суурин дээрээ хатуу байгаа учраас надад түмэнгэйгээ уулзах нүүр байна. Тэмцээд ялащаж болно. Тэмцэхгүй батал аль хэзээний ялгасан байдаг. Өнөөдөр хүмүүс номхон ихадвэл нохой шиг дээрэлхүүлнэ гэдгийг мэддэг байх нь чухал байна.

-Та эдийн засагч хүн. Манай өнөөгийн эдийн засгийн орчныг юу гэж харж байна. Төрөөс эдийн засгаа сэргээх тал дээр ямар ажил хийгээч гэж зөвлөх вэ?

-МАН-ын Засгийн газар 60 тэрбумын бялуугаа энэ найман сарын турш амжилттай сайн хуваалаа. Тийм л ажил хийлээ. Яг одоо гялтайлгаад хэлчих юм гэвэл малчдын тэтгэврийн насыг багасгасан гэж байна, Үгүй мөн сайхан юм хийжээ. Тэтгэврийн сан өнөөдөр хоосон. Данс нь улайссан байгаа. Тэттэврийн даацаа яаж хаанаас нөхөх гээд байгаа юм бэ. Хаанаас мөнгө олох гээд байгаа юм. Энэ нь нөгөө популист амлалт. Тооцоо үндэслэлгүй ажиллаж байна. Өнөөдөр шөнийн тогийг тэглэх ёстой гэдгийг би олон жил ярьж байсан.

Үүний орыг нөхөж байгаа мөнгө нь хаана байна вэ гэдгийг асуумаар байна. Монгол Улс түүхэндээ анх удаа 3 их наяд төгрөгөөр төсөв тасарлаа. Энэ юу гэсэн үг вэ. Ирээдүйгээсээ хулгай хийж амьдрахаас өөр аргагүй байдалд орлоо гэсэн үг. Тэгэхээр монголд төгрөг, валют, орлого юу юунаас илүү хэрэгтэй байна. Монголын улс төр эдийн засгийн нэг номерын зорилт; бэрхшээл юу вэ гэвэл, валют оруулж ирэх явдал.Монголд валют оруулж ирэх хамгийн том боломж юу вэ гээд бүх хувилбаруудыг жагсаа.

Хамгийн нэг номерт Оюутолгойгоос монголд жил болгон 2 тэрбум ам.долларын валют ордог. Үүнийг нь монголд үнэртүүлэх ч үгүй хэдэн хүмүүс түүнийг авдаг. Өнөөдөр ч энэ орлого хэвээр байгаа. 2 тэрбум долларыг үнэртэх ч үгүй алдаж байхаар ядаж амтлаад алдаж баймаар байна. Оюутолгойн гэрээн дээр өөрчлөлт оруулах хэлэлцээрт суугаач ээ. Энэ бол нэг номерын эдийн засаг улс төрийн асуудал. Хоёрдугаарт, Тавантолгой, гуравдугаарт, Эрдэнэтийг ярина.

-"Толгойнуудаа” ашиглая л гээд байгаа болохоос хэрхэн яаж энэ баялгуудаас мөнгө оруулж ирэхийг ярихгүй байца?

-Би шууд хэлье. Би МҮЭ-ийн дарга байхдаа бичиж байсан гэхээр 2010 оны үед Тавантолгойг шууд заръя гэж бичиж байсан. Тавашолгой 7.4 тэрбум тоннын нөөцтэй. Түүний 20-иос илүү хувь нь коксжих үнэтэй нүүрс. 100-150 ам.доллараар зарагдана. Энэ болгоныг 7.4 тэрбум тонны нөөцийг ухахаас нь өмнө газар доор нь байхад нь худалдчих. Жирийн нэг хөдөөгийн залуу энэ доор 200 кг алтны нөөц байна. Чи 50 кг алтны өгөөд үүнийг аваа гэж наймаа хийдэг.

Үүнтэй утга нэгээр 7.4 тэрбум тоннын нөөцийг нэг тонныг нь 25 мянган төгрөгөөр буюу 10 ам.доллараар зарчихья. 74 тэрбум ам.доллар болно. Монгол орныг үйлдвэрыг болгоё, Нефтийн, зэс хайлуутах, цемент; бордооны гээд үйлдвэртэй болгоё гэвэл үндсэвдээ 4-5 тэрбум ям.доллар л хэрэгтэй. Монголын бүх сургууль, цэцэрлэг, эмнэлгийг шинэчлээд, шаардлагатай гэвэл шинээр баръя гэвэл хоёр тэрбум ам доллар  хэрэгтэй. 74 тэрбум доллараас өнөөдрийн бидний боловсрол, эрүүл мэнд, ажлын байр бий болгочихоод үндсэн 64 тэрбум доллараар нь дэлхийн хөрөнгө оруулалтын санд баталгаатай найдвартай хадгалчихъя.

Үндсэндээ бид Норвеги шиг Монголын сан гээчийг байгуулья. Дэлхийгээс мөнгө ломбардаж амьдарддаг ард түмэн болъё. Тэгэх юм бол боловсрол, эрүүл мэнд, ажлын байр**үйлдвэр босно. Энэ миний санаа. Ямар ч хүн ойлгох эю яриаг би долоон жил ярьчихсан байна. Энэ санаа чинь ийм гэвэл байна гэж хэлэхгүй мөртлөө хувь хүн рүү нь дайраад байх юм.Тэгэхээр миний энэ санаачилчихсан байна гэсэн үг.

-Зарлаа гэж. бодвол авах нь урд хөрш л байх болов уу. Газар нутаг, баялгаа хятадад зарлаа гээд л бөөн асуудал яригдана. Иргэдийн эсэргүүцэлтэй тулна шүү дээ?

-Зарахгүйгээр зүгээр өгөх нь дээр юм уу. Ядаж энэ хувилбарыг ярь л даа. Оюутолгойн тухайд бол, бид баялгаа өгөөд байхад л өртэй үлдээд байна шүү дээ, бид. Үүнээс арай дээр шиг байгаа

-Зээлийн шугамаар төр ажиллах нь хэр оновчтой арга юм бол?

-Одоо манай ОУВС-аас хүсээд байгаа зээл нь хөрөнгө оруулалтын зээл биш. Түр мэдээ алцуулах л мөнгө яригдаж байгаа юм. Энэ бол эмчилгээ биш. Өвчний нь түр намдааж байгаа хэрэг. Манай энэ зээлүүд морофин шиг л түр өвчнийг намжаах л зээл яригдаж байна.Уг нь бид уул уурхайгаа ашигтай байхад нь ухмаар байгаа юм.

Улс орон, газар нутгаа Дэнчинд тавиад зээл хүсэхийн оронд ард түмэндээ зовлонгоо хэлээд монгйшн.ухаж чадахгүй байгаа Ноён уулаас бусдыг нь ух. Бид яаж ч ядарсан бай өвгөдийнхөө шарилыг ухаад алтан аягыг нь авья гэлтгүй. Энэ газар бол алттай биш, өвгөдийн минь бунхантай газар, Тэгэхээр алгаа ух. Тавантолгойг шууд зар. Нүүрсээ тэр чигт нь гарга. Рояалтигаа юм. Ингэж байж бид зээл  авснаас дээр амьдарна.