Таниагүй танил
Ц.Дашдорж гэдэг нэрийг саяхнаас л мэдэх боллоо. Урд нь хаана юу хийж явсан нь мэдэгдэхгүйг бодоход лав л дайн дарж яваагүй нөхөр бололтой. Гэтэл даруухан төрх, дуу цөөтэй, инженер мэргэжилтэй энэ эрхэм 2000 оноос улс төрд орж ирсэн түүхтэй гэнэ.
Харин улстөрчдийнхөө дунд “хүн чанар сайтай”, мөрөөрөө нэгэн гэгддэг түүнийг хар мөр дагадаггүйг олны танил эрхмүүд учирлах юм. Харин түүний суусан хамгийн өндөр сэнтий нь сайдын суудал болоод байна.
Зам, тээвэр, барилгын салбарын ажлын цараа бусад яамдаас аль ч талаараа илүү жин дарна. Бүтээн байгуулалтын салбар хариуцсан сайд сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр ажил ярьж олон гарах боллоо.
Хар багасаа л олон таван үг улиглаад байдаггүй, ажлын ард гарахын төлөө шогшиж явдаг байсан тухай хамт өссөн багийн андаас нь сонслоо. Инженерийн сургуулийг улаан дипломтой төгссөн түүний ажил хийвэл дуустал гэдэг амьдралын философи олон хүнийг орон байр, ажил амьдралтай болгох цаг ирсэн бололтой.
Алтайчуудын төлөөлөл болон төрийг түшилцэж буй эрхэм сайдын ажилласаг зан нэгийг дуулгах биз.