Д.Тэрбишдагва: Тавантолгойн бүлэг орд тэргүүтэй төслүүдийг хэрэгжүүлснээр эдийн засгийн хямралаас гарна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй 36 саналаар санал хураах болсон юм. Үүний нэг нь,
Тавантолгойн бүлэг ордыг ашиглах, Тавантолгойн 450мВтын цахилгаан станц, Гацууртын алтны орд, Дулааны III цахилгаан станцын 250мВт-ын өргөтгөл, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50мВт-ын өргөтгөл зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх гэсэн саналыг ажлын хэсэг гаргасан байна. Уг саналыг гаргасан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
"Тавантолгойн бүлэг ордыг ашиглах, Тавантолгойн 450мВт-ын цахилгаан станц, Гацууртын орд, Дулааны III цахилгаан станцын өргөтгөлийг барих гэсэн санал оруулж ирсэн ч дэмжигдээгүй.
Эдийн засгийн хямралаас гарах, эдийн засгийг сэргээх гол асуудал эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хийх шүү дээ. Уг саналыг хоёр удаа гаргаад хоёуланд нь дэмжигдээгүй гэдгийг бодолцож үзэх нь зүйтэй. "