УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2016.11.24

Д.Тэрбишдагва: Засгийн газраас орж ирсэн саналуудыг агуулгын хувьд цэгцэлсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва үг хэллээ.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва:

"Энэ хөтөлбөрөө бид иж бүрнээр нь авч үзсэн юм. Гэтэл сая хөтөлбөр орж ирэхэд манайхан нэмэлт 38 санал орж ирж байгаа юм биш үү гэж.

Засгийн газраас орж ирсэн саналуудыг агуулгын хувьд цэгцэлсэн болохоос 38 санал нэмсэн юм байхгүй гэдгийг хэлмээр байна.

Өмнөх хөтөлбөрөөс ялгарах онцлог нь хяналт шалгалтыг сайжруулж, хариуцлагын асуудлыг дэлгэрэнгүй оруулж өгсөн. Энэ хөтөлбөрт ганц, хоёр гишүүний нэр байгаа мэт боловч ажлын хэсгийн хувьд Засгийн газартай хамтарч оруулж ирсэн санал юм шүү гэдгийг хэлмээр байна."