УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.11.05

О.Баасанхүү: Шүүгч нь прокурор, Үндсэн хуулийн цэцээс бага цалинтай байх юм уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Эдийн засгийн хүндрэлээс гарах, тогтворжуулах хөтөлбөрийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуув.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Төсвийн тодотгол хэлэлцэн батлах үеэр хэд хэдэн хуулийг тав таван жилээр хойшлуулж байсан. Тэдгээр хуулийн дотор "Хүүхэд харах үйлчилгээний тухай" хууль орсон байсан. Олон нийтийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, жагсаал цуглаан хийх болоод ирэхээр хэрэгжих хугацааг нь урагшлуулахаар оруулж ирсэн байна. Тэгвэл "Хамтын тэтгэврийн тухай" болон бусад хэрэгжих хугацааг хойшлуулсан хуулиудыг дахин оруулж ирэх боломж бий юу? 

Прокурор, Үндсэн хуулийн цэцийн гишүүний цалин нь шүүгчийн цалингийн 65 хувьтай тэнцүү байна гэж төсөлд тусгажээ.   

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж хуульд зааснаар, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэц гэх зэргээр албан тушаалын зэрэглэл байдаг шиг санагдах юм. Албан тушаалын энэ зэрэглэл дотор "Шүүгч" гэж байдаггүй. Гэтэл төсөлд тусгаснаар бол шүүгч нь прокурор, Үндсэн хуулийн цэцээс бага цалинтай байна гэдэг нь тэднээс 65 хувиар бага эрх мэдэлтэй байна гэсэн үг үү?