2016.11.22

Тусгаар тогтнолын баярын өдөр амралтын өдөр таарсан учир 11-сарын 25-нд ухрааж амраана

УИХ-ын гишүүд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Жил бүрийн 11 дүгээр сарын 26 буюу Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласны өдрийг манай улс нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэж байгаад 2012 оноос уг өдрийг тэмдэглэлт өдрийн түвшинд өнгөрөөх болсон байна. Энэхүү өдөр амралтын өдөр таарсан учир 11 сарын 25нд нөхөн амарч байгаа юм байна.