Лу.Гантөмөрийн ярилцлага “бай”-гаа оножээ
УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр
2016.11.02

Лу.Гантөмөрийн ярилцлага “бай”-гаа оножээ

Лу.Гантөмөрийн хэвлэлд өгсөн ярилцлага нэг хэсэгтээ л сошиал ертөнцөд давалгаа үүсгэх нь. УИХ-ын гишүүн асан, БСШУ-ны сайдаар ажиллаж байсан, АН-ын даргад нэр нь яригдаж байгаа гээд түүний хувьд олон талтай. Энэ удаа маш өргөн сэдвээр нээлттэй ярьсан нь анхаарал татаж байна.

Тэрээр ярилцлагадаа “Би Сайханбилэгийг үнэхээр ойлгоогүй. Ардын намынхан дээр очоод байцаагдаад сууж л байдаг. Эрдэнэт үнэхээр Монголын чухал асуудал юм бол Ардын намынхан Орос руугаа яв л даа”, “Эрх баригч намаас бодлого олж харахгүй байна. МАН өнгөрсөн дөрвөн жил, энэ дөрвөн сард АН-ыг муулахаас өөр юу ч хийсэнгүй” хэмээн онцолжээ.

Харин уншигчид “АН-ын үед боловсролын салбарынхны нуруу тэнийсэн”, “Чадалтай залууг дэмжинэ”, “Албан тушаалд очихоороо таг болчихдог. Бусад үед орилдог сонин гар”, “АН-д энэ нөхрөөс илүү боловсон хүчин алга гэж үү”, “Байгаа оносон сайн ярилцлага” гэхчилэн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.