Лу.Гантөмөр: Тэр хүмүүс л больчих хэрэгтэй
2016.11.02

Лу.Гантөмөр: Тэр хүмүүс л больчих хэрэгтэй

Сайдын ажлаа өгсөнөөс хойш дөрвөн сар өнгөрчээ. Та хаагуур  юу хийж байна. Ингэж асуух болсон учир нь өнгөрсөн дөрвөн жил эрх барьж байсны хувьд АН-ынхан хаана явааг асууж  сураглах хүмүүс олон байна л даа

Ажлаа өгснийхөө дараа нэг хэсэг амарлаа. Харин сая орон нутгийн сонгуулиар намынхаа залуусыг дэмжиж ажиллалаа. Одоо хөгжлийн судалгаан дээр л ихэнх цагаа өнгөрөөж байна даа.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Ардчилсан нам туг ч барьсан  тугал ч хариулсан. Гэхдээ АН-ын ялагдал болгон нь дотоодын хэрүүл тэмцлээс болдог. Тиймээс намынхаа асуудлыг ярилцъя  шинэчилье гэсэн яриа сонгуулийн маргаашнаас л эхэлж сонсогдсон л доо. Гэхдээ алдаа оноо  асуудлаа тойрч суугаад ярилцах хүсэл үнэндээ Ардчилсан намынхнаас харагдахгүй байна?

Бүх шатандаа л ярилцаж байгаа. Үзэл санаа  үндсэн дүрмийн хэлэлцүүлэг газар сайгүй л өрнөж байна.

Ардчилсан нам УИХ-ын сонгуульд ингэж “арчуулсан”-ы шалтгааныг хүн бүр л өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Сонгуулийн дараа амтай болгон л шуугиж  мэтгэлцлээ. Та харин чив чимээгүй байлаа?

УИХ-д ялагдсан ч цаана нь орон нутгийн сонгууль болох байсан шүү дээ. Аливаа сонгуулийн өмнө мэтгэлцэж  хагаралдах нь сайн зүйл авч ирдэггүй юм л даа.

Одоо тэгвэл сонгууль болоод өнгөрлөө. Энэ их ялагдлын шалтгаан юу байв. Таныхаар?

Ардчилсан нам үзэл бодлоо гээсэнтэй л холбоотой. Үнэт зүйлгүй болсон нь энэ ялагдлын гол шалтгаан.

Манай намынхан үзэл бодлоо хаячихсан болохоор аливаа маргаан  мэтгэлцээн нь гадна талдаа зүгээр л их хэрүүл болж харагдаад байна л даа.

Гэхдээ тэр нь их цөөхөн хүмүүсийн хүрээнд болж өнгөрсөн. Тэр хүмүүс нь яг юу хийснээ бүгдээрээ мэдэж байгаа байх.

Намын жирийн гишүүдэд ямар ч буруу байхгүй. Угаасаа жирийн гишүүдийгээ хараад л сууж бай гэхээс үгийг нь сонсдог дарга нар байхаа больсон. Энэ бүхнээс болж л ялагдсан.

Харин энэ ялагдлаас бид үнэт зүйлээ  үзэл бодлоо олж авах ёстой. Бид албан тушаал дээр биш үзэл бодол дээрээ бөөгнөрдөг нам болох ёстой.

Тэр үзэл бодол  үнэт зүйлээ хэзээ хаана гээчихэв.  

2004 онд Монгол ардын намтай хамтарсанаас хойш манай нам  МАН ч тэр өөрийн үзэл баримтлалгүй болсон.

Ардчилсан нам оюун ухаан  эрх чөлөөг шүтдэг үзлээ гээхгүйгээр тэр үед МАН-тай хамтрах боломжгүй байсан.

Гэвч ард түмэн яг тэнцүү сонголт хийчихсэн болохоор хамтархаас өөр арга байгаагүй. Хамтарсан засаг байгуулна гэдэг бол зөвшилцөл гэдэг нэрийн дор улс төрийн хоёр намыг үзэл бодлоо гээхэд хүргэдэг үйл хэрэг.

МАН-д одоо үнэт зүйл гэж юм юу байгаа юм бэ.  Социалист бодлого байна уу   2008 онд дахиад л хамтарсан. 2012 онд бүр МАХН-тай очиж эвссэн.

Тэгэхээр өнгөрсөн 12 жил АН өөрөө үзэл бодолдоо үнэнч явхаа больсон. Үнэт зүйлээ хаясан байна. Засгийн газар түмэн олныхоо эдийн засгийн эрх чөлөөнд халдаж эхэлсэн.

Үр дүнд нь нийгэм бэлэнчлэх сэтгэлгээнд автсан. Төрийн оролцоо эдийн засгийг улам доройтуулсан байна.

Одоо танай намын шинэчлэгдэх эсэх нь улс төрийн хүрээнийхэн  олон нийтэд багагүй хүлээлт үүсгээд байгаа. Ардчилсан нам яаж шинэчлэгдэх  дарга нь хэн болох вэ гэдэг дээр олон таамаглал яриа сэм өрнөж байна. Ялангуяа танай үеийнхэн  70-аад оныхноос их зүйл хамаарах гээд байх шиг. Танай намд яг одоо ямар шинэчлэл хэрэгтэй байна вэ ?

Нэгд  үзэл бодолдоо үнэнч нам болох ёстой. Энэ нь бодлогын нам байхыг хэлнэ. Хоёрдугаарт  алсын хараатай нам болох ёстой. Гуравдугаарт  гишүүдийн  олон нийтийн нам болох шаардлагатай. Дөрөвдүгээрт ямар ч фракцгүй  нээлттэй нам болох хэрэгтэй. Тавдугаарт иргэдээ сонсдог нам болох хэрэгтэй.

Ардчилсан намын шинэчлэлийг ингэж төгс  бүрэн хэлбэрээр хийх ёстой. Үгүй бол нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй шүү дээ.

Ардчилсан намын дарга нь ч  генсек нь ч үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон хүмүүс. Тэр утгаараа үүрэг гүйцэтгэгчид намын шинэчлэлийг тодорхойлохгүй гэх хүмүүс байгаа. Тэгвэл танай намын шинэчлэлийг хэн хийх юм. ҮЗХ-ны хурлыг хэн зарлах ёстой юм бэ? 

Яг үнэндээ бол Ардчилсан намыг шинэчлэх хүсэлгүй  шинэчлэлийг хүсэхгүй байгаа хүмүүс байна. Тэр хүмүүс л больчих хэрэгтэй. Ардчилсан намыг өмчилчихсөн  ардчиллыг өмчилчихсөн хүмүүс ч бий. Бүгд л харж байна.

Дарга болоод төрчихсөн юм шиг байрнаасаа хөдлөх дургүй тийм хүмүүс одоо больчих хэрэгтэй. Ардчилсан намыг гишүүдэд нь өгөх хэрэгтэй.

Тэгвэл Ардчилсан намын шинэчлэл хурдан явна. Эсэргүүцээд яваад байвал удаан явагдана. Гэхдээ  тэд яаж ч саад болсон бай Ардчилсан нам шинэчлэгдэнэ.

Ардчилсан намын шинэчлэлээс гадна хамгийн их анхаарал татаж байгаа нэг зүйл бол танай намын даргын асуудал. АН-ын даргад өрсөлдөнө гэсэн цөөнгүй хүний нэр сонсогдож байгаа. Тэр дунд таны нэр ч дээгүүр яваа. Нэгэнт нүүр тулж уулзсаных танаас шууд асууя. Та АН-ын даргад өрсөлдөх үү. Танд Ардчилсан намыг нэр хүндийг өсгөж чадна гэсэн итгэл хэр байна?

Би өрсөлдөнө. Ганц Ардчилсан намын нэр хүндийг өсгөх ч биш Монгол улсаа хөгжүүлэх бодлого бидэнд байгаа.

Та ингээд Ардчилсан намын даргад өрсөлдөнө гээд ил тод зарлачихлаа. АН-ын даргад өрсөлдөхөөр бэлтгэж байгаа хүмүүст нэг бодлын амар. Эсрэгээрээ танд бас төвөгтэй байж мэдэх юм. Нууц биш бол АН-ын шинэчлэлийг яг ямар хэлбэрээр хийх хэрэгтэй гэж бодож байгаа вэ?

Намайг намын даргад өрсөлдөнө гэхээр миний эсрэг баахан гүтгэлэг  дайралтууд явах байх. Явж л байг.

Би өөр лүүгээ биш хийх ажил руугаа хүмүүсээр дайруулаад байхыг хүсэхгүй.

Тэгэхээр Ардчилсан намыг яаж шинэчлэх вэ гэсэн асуултад чинь цаг нь болхоор хариулъя. Эхлээд надтай  хувь хүнтэй маань жаахан байлдаг.

Хувь хүнтэй нь байлдаад дууссаны дараа ажлаа  асуудлаа яръя. Асуудлыг мушгин гуйвуулж ажил унагадаг аюултай туршлагатай хүмүүс байна аа байна.

Ардчилсан намын дарга болохын тулд ҮЗХ дээрээ том дэмжлэгтэй байх ёстой. Танай “Нэг ардчилал”-ныхан Шонхор  Алтангадас  МоАН гэсэн том бүлэглэлийн эсрэг хөдөлж чадах уу. Танд фракцийн дэмжлэг хэр байна?  

Манай намд фракци гэж байхгүй болно.

Фракц гэдэг үг  энэ бүлэглэлийг чинь Ардчилсан намын гишүүд  дэмжигчид  ард түмэн үзэн ядаж байна шүү дээ.

Надад бол ямар ч фракцийн дэмжлэг хэрэггүй ээ.

АН-ынхны дунд яригдаж байгаа хувилбараар намын даргаа бүх гишүүдээсээ сонгохоор болж байгаа гэлүү?

Оюуны эрх чөлөөг дэмжигч хэн боловч АН-ын шинэчлэл  намын лидерийг сонгох үйл хэрэгт оролцох эрхтэй.

Оролцуулах боломжийг ч бүрдүүлэх хэрэгтэй.

Зөв Монгол улсын  зөв хөгжлийн төлөө байдаг  байхыг хүсч байгаа хүн болгоныг оролцуулъя. Оролцуулахын тулд төвөгтэй юм байхгүй. Оролцуулна гэсэн шийдвэрээ л гаргах хэрэгтэй.

Харин ямар хэлбэрээр оролцуулах нь дараагийн асуудал. Ямар ч байсан нийт гишүүдийн  нийт дэмжигчдийн  Ардчилсан намд санаа зовж байгаа нийт хүмүүсийн оролцоотойгоор л манай нам шинэчлэгдэж чадна.

Танай намын дарга хэн болохоос дараагийн Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудал хамаарч байгаа. Тийм болохоор намын хуучуул чинь өөрсдийн хүнээ зүтгүүлээд байх шиг?

Ардчилсан нам шинэчлэгдэж чадахгүй бол хэн нь ч Ерөнхийлөгчийн сонгуульд үзээд ялахгүй. Ардчилсан нам үзэл бодол  үйл хөдлөлөөрөө ялгарч ард түмний итгэлийг сэргээмээр байна.

Бид үзэл бодлоороо ялах ёстой. АН-ын шинэчлэлийн ард хөгжлийн том философи явж байгаа.

Тиймээс шинэчлэлээ бодитоор харуулахгүй бол хоосон уриа лоозондМонголчууд итгэхээ больсон.

Ерөнхийлөгчийн сонгуульд ач холбогдол өгч байгаа бол намынхаа шинэчлэлд битгий гай болоорой л гэж хэлмээр байна.

Ардчилсан намын дарга  АН-аас Ерөнхий сайд  Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн асуудал нээлттэй өрсөлдөөнөөр л явагдах ёстой.

Чи манай намаас Ерөнхийлөгч нэр дэвшихээр яригдаж байгаа хүмүүсийг нэрлэ дээ.

Н.Алтанхуяг  Э.Бат-Үүл  З.Энхболд гэсэн яриа л улс төрийн хүрээнээс сонсогдож байна л даа. Дээр нь чимээгүй горилж яваа хүмүүс бий байлгүй?  

Тэгвэл энэ хүмүүст хэлэхэд ард түмэнтэйгээ ойр яв аа. Намаа зүгээр л орхичих.

Хүмүүст итгэ л дээ. Шинэчлэгдсэн АН  шинэчлэлийг дэмжсэн гишүүд дэмжигчид л та нарыг Ерөнхийлөгч болгож чадна.

Ахмадууд чинь залуучууд дангаараа шинэчлэлийг хийхгүй гээд байгаа?   

Итгэлтэй хэлнэ. Шинэчилж чадна. Шинэчлэхийн төлөө бүгд яв. Садаа битгий бол л гээд байна.

Одоо ҮЗХ-г хуралдуулахгүй суугаад л байна шүү дээ. Та нар чадахгүй бол би шинэчилье гэсэн залуус ч байна  ахмадууд ч байна. Тэр хүмүүст бүгдэд нь хаалгаа нээ.

Ардчилсан намын шинэчлэлийн тухай яриаг ингээд завсарлая. Одоо эрх баригчдын талаар танаас асуумаар байна ?  

Юуг  

Эрх баригчдын бодлогыг та юу гэж харж байна. Өмнөх засгийн танхимын сайд байсны хувьд та шинэ засгийн бодлогод ямар дүн тавимаар байна?

Шинэ засагт бодлого байгаа юм уу  чи сэтгүүлч хүний хувьд надад бодлогуудыг нь нэрлэ дээ.

Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт өгөхөөр болсон. 65 наснаас дээш ахмадуудаа “ачлах” болсон гээд жижиг сажиг зүйл хийгээд л байгаа юм биш үү?  

Би бол огт бодлого харахгүй байна. МАН өнгөрсөн дөрвөн жил  энэ дөрвөн сар АН-ыг муулах л ажил баахан хийлээ.

Амлалтаа биелүүлэхгүй гэдгээ зарласан. Өөр ямар бодлого байгаа юм бэ. Нэг нөхөр төрийг хүчтэй болгоно гэж байна лээ.

Тэр нь ард түмнийг бид дарлана аа л гэсэн үг шүү дээ. Дарлана л даа. Би тэрийг мэдэж байгаа.

Сайн дарлацгаа. Наад ард түмэн чинь маргааш та нарыг өөрсдийнхөө хажууд авч ирээд суулгачихаа мэднэ.

Тиймээс алдагдсан он жилүүд болгохгүйн тулд одоо ажлаа сайн хийгээрэй.

Эдийн засгийн хямралаас гаргахын тулд зээл авахаас өөр аргагүй гэж эрх баригчид ярьж байгаа. Харин таны хувьд хямралаас гаргахын тулд хаанаас ажлаа эхэлсэн нь дээр вэ?

Төсвөө л алдагдалгүй болгох хэрэгтэй. Тэгвэл аяндаа эдийн засаг сэргэнэ. Өнөөдөр эргээд нүүрс үнэтэй болчихлоо.

Ер нь эдийн засгийн хямрал юунаас эхтэй гээч 

Юунаас гэж?

 Төсвийн алдагдлаас болоод эдийн засаг хямарсан.

Төсвийнхөө хэдэн төгрөгийг хайр гамгүй цацсан. Бүр зээл аваад мөнгө тараасан шүү дээ.

Тиймээс төсвөө алдагдалгүй болго. Зардлаа алга болго. Эдийн засгийг хямраасан шалтгаан сүүлийн арван жил алдагдалтай төсөв баталсан.

Танай АН-ын үед ч алдагдалтай төсөв баталдаг л байсан биз дээ. Та тэр үед яагаад ингэж хэлээгүй юм бэ?

 Хэлсээн. Зөндөө хэлсэн. Аль 2007 оноос л хойш “Ард түмний мөнгийг хэмнэе”  төрийн эрх мэдлийг тарааж “Эрхийн балайг эмчилье” гээд л төсвийн авлига  хулгай хоёрыг зогсоох хөдөлгөөн хүртэл өрнүүлж тодорхой үр дүнд хүрсэн.

Хүмүүс мартсан л байх.

МАН-ынхан АН-ын үед хийсэн болгоныг ухрааж   гацааж байна гэсэн шүүмжлэлдд өртөөд байгаа Таны хувьд өнгөрсөн дөрвөн жилд Монголын боловсролын салбарт олон шинэчлэл хийсэн. Үүнийг чинь нурааж  гацааж  ухраах вий гэсэн эмзэглэл байна уу?

Боловсролын салбар бол өөрөө маш онцлогтой. Энд хэдэн хүний бүрэн дунд боловсрол  дипломны асуудлыг ярьдаггүй.

Монголын ирээдүй Монголын сая хүүхдийн хөгжлийн тухай ярьж байгаагаа шинэ сайдууд ойлгож байгаа байлгүй.

Би бол Монголын мянга  мянган багш нартаа итгэдэг. Энэ салбарын онцлогийг ойлгох  хүний хөгжил гэж юу юм бэ гэдгийг мэдэх хүмүүс бол тэд л гэж боддог.

Одоогийн сайд бол олон жил Монголын парламентад суусан л хүн шүү дээ. Зүгээр санаатайгаар Гантөмөрийн хийсэн ажлыг нураана гээд “Сургалтын цөм хөтөлбөр” рүү дайрвал энэ их том нүгэл болно гэж бодож байгаа шүү.

Бид бол үе  үеийн сор бүтээлүүдийг нэгтгэж боловсролын салбарт хэрэгжүүлсэн. Үүнийг дараа дараагийн сайд нар үргэлжлүүлнэ ч гэж итгэж байгаа.

Сүүлийн үед улс төр  эдийн засагт “Эрдэнэт”-ийн асуудал дуулиан тариад байна л даа. Энэ танай засгийн үед шийдэгдсэн. Үүнээс болоод АН ялагдсан гэж зарим хүмүүс үздэг?

Ард түмнийг бужигнуулахаа боль гэж л Ардын намынханд хэлмээр байна. Хэрэв үнэхээр хууль бус наймаа болсон юм бол түүнийгээ Кремльтэй очиж ярь л даа. Путинд гомдол гарга л даа. Оросууд нь хувиа заръя гэсэн. Монгол компани мөнгөө гаргаад авсан. Үнэхээр хэн нэгэн улстөрчдөд таалагдахгүй байгаа юм бол бараагаа зарсан эзэнтэй нь гомдол ярь.

Би Сайханбилэгийг үнэхээр ойлгоогүй. Ардын намынхан дээр очоод байцаагдаад сууж л байдаг.

Харин ч үнэхээр тэгж санагдсан шүү?

Эрдэнэт үнэхээр Монголын чухал асуудал юм бол Ардын намынхан Орос руугаа яв л даа. Яагаад Япон руу айлчлал хийгээд байгаа юм. Яагаад Хятад руу гүйгээд байгаа юм.

Эрдэнэтийг саалийн үнээ л гэнэ. Хэний саалийн үнээ байсан юм. Хэн саадаг байсан юм. Энэ жүжгээр АН-ыг харлуулъя гэвэл битгий горьд. УИХ  Засгийн газар байгаа юм бол асуудлаа шийдвэл шийд. Шийдэж чадахгүй бол битгий сенсацла.

Түрүүнд та над руу давшилт ирнэ гэж хэлсэн. Яг үнэндээ эргээд харахад АН-д бүтэн нэртэй хүн үлдсэнгүй. Таныг л гэхэд МҮҮН гэж харлуулах ажил өнгөрсөн хаваржин явсан л даа?

Нөгөө л хоосон сенсаци байхгүй юу. Үнэхээр тийм “МҮҮН”-ий аюул байгаа юм бол Хууль зүйн яам нь ажлын хэсэг байгуулаад шалга л даа. Сүм хийдийн зөвшөөрлийг Хууль зүйн яам өгдөг шүү дээ.

Ер нь сенсаци том байх тусмаа дотор талд нь мөн чанар гэж юу ч байдаггүй юм. “МҮҮН”-ий шашин хүн хохироосон бол түүнийг нь хаа. Би яаж мэдэх юм.

Боловсролд ямар ч падлийгүй  шинжлэх ухаанд ямар ч хамаагүй. Тиймээс хов живээ мартаад зөв ирээдүй  зөв хөгжлийн төлөө л явмаар байна.

Ялангуяа Монголын ард түмний хөдөлмөрлөх  хөрөнгөтэй байх  өөрийнхөөрөө амьдрах  сурч боловсрох эрх чөлөөг нь хамгаалах ёстой.

Ярилцлага өгсөн танд баярлалаа  амжилт хүсье.

Ярилцсан. News.mn сайтын сэтгүүлч Ж.Нямсүрэн