Маргааш “Эрчим хүчний хэмнэлтийн тухай” хуулиар семинар болно
2016.09.28

Маргааш “Эрчим хүчний хэмнэлтийн тухай” хуулиар семинар болно

Семинар 9 дүгээр сарын 29-нд Blue Sky Tower&Hotel-д 09:00-17:00 цагт болно. 

Хэн оролцвол зохих

- Гүйцэтгэх захирал, газар, хэлтсийн захирлууд

- Захиргаа, удирдлагын түвшний ажилтнууд

- Эрчим хүчний удирдлагын ажилтан

- Чанарын менежер, ХАБЭА, БО-ны менежер

- ААНБ-н дотоод аудиторууд

- Нийцэл хариуцсан ажилтнууд (Compliance manager),

- Эрсдлийн удирдлага хариуцсан ажилтнууд

Хамтран зохион байгуулагч

- Шугам ХХК

- Монголын Бизнесийн зөвлөл

- Эрчим хүчний яам

- Эрчим хүчний зохицуулах хороо

Семинарын сэдвүүд

-Эрчим хүчний үр ашигтай хэрэглээ, эрчим хүчний удирдлагын тогтолцоо ISO 50001 стандартыг хэрэгжүүлэх нь, түүний ач холбогдол

-Үйлчилгээний чанарын баталгаажуулалт (Certified Service Quality)

-ISO-ийн удирдлагын тогтолцоонуудын шинэчлэл, шинэчлэгдсэн стандартуудын танилцуулга, үзэл баримтлал (ISO9001, ISO14001, ISO45001)

Яагаад эрчим хүчний удирдлага гэж?

2015 онд УИХ-аас “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль” баталсантай холбогдуулан 4 журам гарсан. Хууль болон дагалдан гарсан журмаар эрчим хүчний өндөр хэрэглээ бүхий ААНБ-уудыг “үүрэг хүлээсэн хэрэглэгч” /ҮХХ/ гэж тодорхойлсон. ҮХХ нь эрчим хүчний хэмнэлт тал дээр тодорхой үүрэг амлалтыг төрийн ба зохицуулалтын байгууллагын өмнө хүлээх зохицуулалттай болсон.

Энэхүү арга хэмжээний нэг зорилго нь хууль эрхзүй, зохицуулалтын шинэ шаардлагад нийцэхийн тулд Эрчим хүчний удирдлагын олон улсын ISO 50001 стандартыг хэрхэн хэрэглэхтэй холбоотой, мэдлэг мэдээллийг оролцогч нартай хуваалцахад чиглэнэ.